Хугацаат цэргийн хоёр албан хаагч харуулын даргынхаа амь насыг хөнөөж, зэвсэгтэй оргосон хэрэг олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Хууль хяналт, хилийн цэргийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, оргосон цэргүүдийг өчигдөр 10:00 цагийн баривчилсан талаар бид мэдээлсэн.
Хэрэг юунаас болж гарсан нь олны анхаарлын төвд байгаа юм. Цэргийн ангийн дарга удирдлагуудын дэглэлт ийм үйлдэл хийсэнд хүргэсэн байж болзошгүй гэж үзэх хүмүүс олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлсээр байгаа.
Тэгвэл уг хэрэг өөр шалтгаантай байсан талаар хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Өнөөдөр сонинд мэдээлснээр хэрэг гардаг өдөр цэргүүд байлдааны сумаа дутааж, дурангаа хагалсан гэнэ. Энэ үйлдэлдээ харуулын даргаасаа зэмлэл хүртэнэ хэмээн эмээснээс хөнөөх сэдэл төрсөн гэж цагдаагийн байгууллагад мэдүүлж эхлээд байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn