Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 714 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 13494 болж байна. 630 нь Улаанбаатарт, 84 нь орон нутагт бүртгэгдээд байна. Орон нутгийн халдварыг тодруулбал,
- Сэлэнгэ 10,
- Баян-Өлгий 2,
- Дархан 5,
- Эрдэнэт 8,
- Архангай 31,
- Баянхонгор 13,
- Төв аймаг 3,
- Өвөрхангай 2,
- Ховд 10,
Ингэснээр дотоодын халдвар 12947,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 428,
Улаанбаатарын халдвар 11174,
Аймаг, орон нутгийн халдвар 1773 болж байна.
Сүүлийн 24 цагт 382 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 8522 боллоо.
Нийт 2560 хүн эмчлэгдэж байгаагаас 2017 нь хөнгөн, 435 нь хүндэвтэр, 94 нь хүнд, 14 нь маш хүнд байна.
Нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр нас барсан хүний тоо 19 болж байна" гэлээ.