Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд болон Монгол улсын зарим иргэд "Дэлхийн Монголчуудын Холбоо" /ДМХ/ хэмээн байгууллагыг байгуулсан байна.
Тус холбооны зорилго нь “Монголчуудын эв нэгдэл, Монгол хүний эрх, эрх чөлөөт байдал, нийтлэг эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, Монгол бахархал, соёл уламжлал, хэл бичгийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монголоо гэх Монгол хүний сэтгэл зүтгэлийн гал голомт, эвийн гэр байж, Монгол нэрийг өндөрт өргөх, Монгол Улсын болон Монгол хүн, дэлхийн Монголчуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, Монголчуудын харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заажээ.
Харин тус холбоог Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж удирдах нь гэнэ.