Монгол Улсын сүүлийн 24 цагт коронавирусийн 437 шинэ тохиолдол батлагдсаныг ХӨСҮТ мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдварын тоо 6332 болж байна.
Шинэ илэрсэн тохиолдлын 370 нь Улаанбаатарт байгаа бол орон нутагт шинээр 67 хүн шинээр халдвар авсан байна. Үүнд:
-Хөвсгөл 5
-Хэнтий 6
-Дорноговь 3
-Орхон 18
-Төв 26
-Дархан-Уул 6
-Өвөрхангай 3 хүн шинээр халдвар авчээ.
Эмчлэгдэж эдгэрсэн хүний тоо 106 байна. Улсын хэмжээнд 1462 хүн эмчлүүлж байгаагаас 7 хүний бие маш хүнд байгаа аж.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР