Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 210 тохиолдол шинээр нэмэгджээ. Шинэ тохиолдлын 206 нь Улаанбаатар, 3 нь Хөвсгөл аймаг, 1 нь Будапешт-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс илэрчээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 5186 боллоо.
Шинэ илэрсэн халдварын 185 нь ойрын хавьтал байгаа бол 25 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна.
Сүүлийн 24 цагт 129 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарчээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР