Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БШУЯ: Сурагчдын амралтыг цуцалж, цахим хичээлийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн сурагчид танхимаар хичээллэх боломжгүй болж, цахим хичээл үргэлжлэх болсныг БШУЯ-наас мэдэгдлээ.

1-12 дугаар ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно. Тэгвэл дээрх амралтын долоо хоногийг цуцалж,  теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэн оруулах тушаалыг Боловсол, шинулэх ухаан /БШУ/-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрөгч Баасан гаригт  /2021.03.19/гаргажээ.

Тушаалд Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацаанд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр хичээл, сургалтыг түр зогсоосноос бусад аймаг, сум, тосгон, багт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг танхимын хэлбэрээр, нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтыг теле болон цахим хэлбэрээр тус тус үргэлжлүүлэн зохион байгуулна" гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт танхимын хичээл эхлээд удаагүй учир дээрх амралтын долоо хоногт хичээллэнэ. Харин нийслэлд  теле, цахим  хичээлийг үргэлжлүүлэх аж.

Эх сурвалж: shuurhai.mn 

А.Амбасэлмаа: Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа
А.Амбасэлмаа: Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА