Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан А.Амбасэлмаа Эрүүл мэндийн сайд С.Энхболдод зөвлөхөөр ажиллаж эхэлжээ.

Тэрбээр энэ сарын 1-нээс эхлэн гавьяаныхаа амралтад гарсан ч цар тахлын үед туршлагатай тархвар судлаачийг Эрүүл мэндийн сайд дэргэдээ авчээ.

А.Амбасэлмаа эмч энэ талаараа "Би Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Заримдаа Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг мэдээлж байна” гэв.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажиллажээ.

Эх сурвалж: shuurhai.mn 

С.Эрдэнэ, Ц.Туваан нарын тулааныг ШИНЭ ДАРГА НАР үргэлжлүүлнэ
С.Эрдэнэ, Ц.Туваан нарын тулааныг ШИНЭ ДАРГА НАР үргэлжлүүлнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн тавцанд хүчтэй гарч ирэхдээ өөрийгөө шударга ёсны төлөө тэмцэгч, “хуучин тогтолцооны хонгилыг нураагч” гэсэн дүрээр ард түмэнд таниулсан.