Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ, Ц.Туваан нарын тулааныг ШИНЭ ДАРГА НАР үргэлжлүүлнэ

АН-ын шинэ дарга энэ сарын 28-нд тодорно. Ингэхдээ нэг бус 2 даргатай болно. Аль нь албан ёсных гэдэг нь тодорхойгүй. 

Намын даргын сунгааныг зохион байгуулж байгаа С.Эрдэнэ, Ц.Туваан, тэдний хэсэгт өрсөлдөж байгаа өрсөлдөгч нар юунд найдаж, хэн албан ёсоор баталгаажуулахыг үл хайхран ийнхүү Монгол Улс даяар сурталчилгаагаа эхлүүлээд байна. 

Ц.Тувааны талын зарласан АН-ын даргын сонгуульд Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчид гуравдугаар сарын 12-нд албан ёсоор сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж  гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөр, бодлогоо цахимаар танилцуулж байгаа.

Харин С.Эрдэнийн тал дөрөвдүгээр сарын 25-нд тодруулах намын даргын сунгааны хугацааг наашлуулж, энэ сарын 28-нд зохион байгуулах шийдвэр гаргаж, өнгөрөгч Баасан гаригт /2021.03.20/ нэр дэвшигчдийг батламжлан цахим сурталчилгаагаа эхлүүлсэн.  Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигчид бүртгүүлсэн өрсөлдөхөөр болжээ. 

Намын даргыг сонгоход 6 хоног үлдлээ. Хоёр хэсэгт хуваагдсан намын хуучин удирдлагууд УИХ-д суугаа намын гишүүд нэгдэж зөвшилцөлд хүрэхээр уулзалт зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ байдлаараа үргэлжилсээр тус тусдаа намын даргаа тодруулах нь.

Гагцхүү нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь Монгол Улсын бүртгэл, хууль, шүүхийн байгууллагууд аль алиныг нь хүлээн зөвшөөрөөгүй, албан бус гэдгийг зарласан С.Эрдэнэ, Ц.Туваан АН-ыг хоёр хувааж өмчилсөн тулааныг шинээр сонгогдох дарга нар үргэлжлүүлэх нь тодорхой болж байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Ц.Мянганбаярт 6, Х.Даржаад 5.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
Ц.Мянганбаярт 6, Х.Даржаад 5.6 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.