Өнөөдөр шинээр 160 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ. Тэрбээр "Сүүлийн 24 цагийн дотор 160 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 4658 болж байна. 160 нь нийслэлд бүртгэгдсэн. Ингэснээр дотоодод халдвар авсан хүний тоо 4125 боллоо.
Сүүлийн 24 цагт 84 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 3296 болж, эдгэрэлт 71 хувьтай байна.
19 хүний эх уурхай тодорхойгүй. Эх уурхай тодорхойгүй тохиолдлууд БЗД-ийн 4, 14, 26, БГД-ийн 7, Сүхбаатар дүүргийн 11, 12, СХД-ийн 3,8, 25, 37, ХУД-ийн 20 дугаар хороонд амьдардаг иргэд байна.
Нийт 1284 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1138, хүндэвтэр 136, хүнд 7, маш хүнд 3 байна" гэлээ.