Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон эмэгтэйн тасарсан хөлийг нохой зууж иржээ

Айлын нохой хүний тасарсан хөл зууж гэртээ ирсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн цагдаагийн газарт өчигдөр (2021.03.08) “Манай нохой хүний хөл зууж ирлээ” гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Хэнтий аймгийн харьяат  иргэн У-гийн нохой хэнийх болох нь тодорхойгүй, цасны гутал өмссөн хүний тасарсан хөл зууж ирсэн байжээ. Улмаар шинжилгээгээр нохой зууж ирсэн биеийн хэсэг нь сураггүй алга болоод байсан 53 настай эмэгтэйнх болох нь тогтоогдсон бөгөөд цогцосны биеийн хэсгийг олж, нарийн шинжилж эхэлсэн байна. Талийгаач эмэгтэй 2020 оны аравдугаар сард гэрээсээ гарснаас хойш сураггүй алга болсон гэх ба цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байжээ.

Урьдчилсан дүгнэлтээр дээрх эмэгтэй бусдын гарт амиа алдсан байж болзошгүй байгаа аж. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Ерөнхийлөгч Х.Баттулгын суудал өнцөгдсөн сарууд
Ерөнхийлөгч Х.Баттулгын суудал өнцөгдсөн сарууд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА