Энэ сарын 1-ний өдөр “Асарч чадахгүй болсон тул аавыгаа зарна, элдэв өвчингүй” гэсэн утгатай зар мэдээлэл нийтлэгдэж, олон нийтийг ихээхэн цочирдуулсан.
Тус мэдээллийн мөрөөр Эрүүгийн цагдаагийн албан хаагчид ажиллаж тухайн зарыг тавьсан иргэдийг олж тогтоосон бөгөөд энэхүү зарыг “Кино контент хийхээр байршуулсан” хэмээн мэдүүлэг тайлбар өгчээ. Мөн энэхүү зар нь Реклам, зар сурталчилгааны тухай хуулийг ноцтой зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас шалгаж байсан юм.
Тэгвэл анх тус зарыг нийтэлсэн Шуурхай зар гэх сониныг Зар сурталчилгааны тухай хууль зөрчсөн хэмээн үзэж 5 сая төгрөгөөр торгох шийдвэрийг ШӨХТГ-аас гаргасан байна. Мөн уг киног олон нийтэд түгээх эсэх асуудлаар Соёлын яаманд хандахаар болжээ.
Эх сурвалж: shuurhai.mn