Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 44 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 42 нь Улаанбаатарт, 2 нь Завхан аймагт бүртгэгдсэн. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиолдол 2229 болж байна.
Дотоодод халдвар авсан 2557 хүн байна.
Шинээр бүртгэгдсэн 32 тохиолдол,
-БЗД-т 10
-БГД-т 11
-Сүхбаатар дүүрэгт 5
-СХД-т 7
-Чингэлтэй 3
-ХУД-т 6
Шинээр илэрсэн 44 тохиолдлын 42 нь ойрын хавьтал. Задалвал, 20 нь голомтоос 22 нь ойрын хавьтлаас. 2 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт 55 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 76.5 хувь буюу 2415 хүн эдгэрээд байна.
Одоогоор 657 хүн эмчлэгдэж буй бөгөөд 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, 2 хүн маш хүнд байна. Архаг суурь өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндрэх шинжтэй байгаа" гэлээ.