Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ: ААН-ийг хэвийн ажиллуулах саналыг УОК-д танилцуулна

\"\"

НИТХ-ын цахим хуралдаан өнөөдөр /2020.11.27/ болж байна. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс цахимаар 19 хүн оролцож байгаа бол 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр  57 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр \"МҮХАҮТ-ын танилцуулсан судалгаагаар ААН-үүдийн 70 хувь нь цалингаа тавихгүй, 14 хувь нь цалингаа 100 хувь олгож байна гэж байна. Үүний нөлөө эдийн засагт маш хүчтэй орж ирнэ. Цаашид эдийн засгаа дэмжих ямар хэмжээ авах гэж байна вэ\"

Хотын дарга Д.Сумъяабазар \"Эдийн засаг хүнд байна. Тож жижиг гэлтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байр хадгалж байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн  засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй.

Бүх байгууллагууд тодорхой хэмжээгээр хяналтаа тавьж ирсэн. Харамсалтай нь  14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах  асуудлыг сөрөг хүчний зүгээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах,  хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан.  Хаа, хаанаа хариуцлаггүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана гэсэн үг. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан бөгөөд нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлийн зүгээс эдийн засгаа чөлөөлөх тал дээр анхаарч ажиллана. ААН-үүд ажиллаж байж иргэд орлоготой байна\" гэв. 

Нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.