Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Барилгын материалын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 522 аж ахуй нэгж байна. Үүнээс Улаанбаатарт 368 нь 154 нь  хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Барилгын материалын гол нэр төрлийн бүтээгдэхүүнээс арматурын 14 үйлдвэр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад арматурын хэрэгцээ 2012-2020 оны байдлаар дундаж үзүүлэлтээр жилийн хэрэгцээ 200 мянган тонн байдаг аж. 2019 оны байдлаар нийт хэрэгцээний 40 хувийг дотооддоо үйлдвэрлэж байсан бол 2020 онд COVID гарснаас шалтгаалан нэг үйлдвэр үйл ажиллагаа явуулж, нийт хэрэгцээний 5 хувийг хангажээ.

Харин Цементийн таван үйлдвэр байдаг. 2019 онд 2137 тонн цемент үйлдвэрлэж, 2020 онд дөрвөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж одоогийн байдлаар  2181 тонн цемент үйлдвэрлэсэн байна. Энэ мэт монголын барилгын материал үйлдвэрлэлийн нөхцөл байдал, цаашид хэрхэн нэмэгдүүлэх, дотоодынхоо үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжих талаар бодлогын төвшинд авч хэлэлцэж байгаа юм.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд  Э.Золбоо болон тус яамны газрын дарга нар, Барилгын хөгжлийн төвийн Захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд, дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Дэд захирал М.Ибрай болон 21 аймгийн ГХБХБГ болон бусад албаныхан мөн Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, 21 аймгийн барилгын материал үйлдвэрлэгчид гээд нийт 250 гаруй хүн зөвлөгөөнд оролцож байгаа юм.

“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.