Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХАМТДАА ХАМГААЛЪЯ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

“Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг 2020 оны 10 сарын 05-ны өдөр 14:00 цагаас Монголын Хүүхдийн Ордонд зохион байгуулагдана 

Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн тоо 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өссөн бөгөөд (ҮСХ, 2020) сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн харгис, ноцтой, нийгмийг цочроосон хэргүүд ихээр гарч байна. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой аян, хөдөлгөөнүүдийг төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар ирсэн боловч хүчирхийлэл, тэр тусмаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн тоо харамсалтай нь буурахгүй байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийт өргөн цар хүрээтэйгээр хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн, хамтран ажиллаж бодит үр дүнг бий болгох нь зайлшгүй чухал байна. Энэ хүрээнд Стратеги Академиас Цагдаагийн Ерөнхий Газраас хэрэгжүүлж буй “Сүүдэр бүү тусга”, Лантуун Дохио ТББ-ын “Хүн бай” аянуудыг дэмжиж ажиллахын хүрээнд 2020 оны 10 сарын 1-31-ний өдрүүдэд “Хамтдаа хамгаалъя” аяныг Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор санаачлан эхлүүлж байна.

Уг аяны хүрээнд зохион байгуулагдах “Хамтдаа хамгаалъя” хэлэлцүүлэг нь “Хүүхдийн эрхийг хамгаалахад нийгэмд тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох арга зам, шийдэл” сэдвүүдийн хүрээнд явагдана.

Аяны Зорилго нь Монгол улс дахь хүүхдийн эрхийн хамгааллын бодит нөхцөл байдлыг тодорхойлж, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль эрх зүйн орчны сайжруулалтын талаар хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг олон нийтэд хүргэх бөгөөд Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг салбарын мэргэжилтнүүд, шийдвэр гаргах төвшний албан тушаалтнууд, оюутан залуучууд, иргэд оролцох ажээ. 

 

Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
Тээвэрчдийн гэргий нар талбай дээр жагсахаа мэдэгдлээ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.