Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сонгууль 2020” Онцлох улс төрч…

   Монгол улсын 2020 оны Улсын их хурлын сонгуулийн онцлох нэгэн эрхмээр Хөвсгөл аймгийн 17 дугаар тойрогт “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшигч Лхамжавын Гүндалайг тодотгож байна. Нэр дэвшигч Л. Гүндалай нь Тайланд улсын Банконг хотоос нэр дэвшиж байгаа явдал нь олны анхаарлыг нилээдгүй татаж байна. Тэрээр Тайланд улсад эмчилгээ хийлгэхээр очсон бөгөөд түүнийг тусгай үүргийн онгоцонд багтаагаагүй байдаг юм. Гэтэл тусгай нислэгээр эх нутагтаа ирэх шалтгаанууд нь байсаар атал улс төрийн зорилгоор уу? эсвэл өөр шалтгаанаар ирүүлэхгүй байгаа юу? гэдэг нь сонгогч олны дунд хардлага төрүүлээд байгаа юм. Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар айсан болов уу даа гэдэг хөгтэй яриа явьж байх юмаа. Л. Гүндалай нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед их л сонирхолтой хэлбэрээр мэдээллээ түгээж, сошиал орчинд цуврал лайв бичлэгүүдийг хүргэж байна. Тодруулбал “Цахим төр”, “Жинхэнэ ЖДҮ” буюу Тайланд улсын жижиг дунд бизнес үйлдвэрлэл эрхлэл, аялал жуулчлалын салбарын хөгжил зэрэг лайв бичлэгүүдийг олон нийтэд хүртээмжтэйгээр шинэлэг арга барилаар хүргэж байгаа нь түүнийг чадварлаг туршлагатай улс төрч гэдгийг илтгэж байна. Ийнхүү улс төрч, эмч Л.Гүндалайгийн цуврал лайвуудыг доорх линкээр уншигчид та бүхэндээ хүргэж байна.

Ц.Нямдорж: Х.Нямбаатарын үзэл бодол тогтож, төрд зүтгэх үе нь эхэлж байна
Ц.Нямдорж: Х.Нямбаатарын үзэл бодол тогтож, төрд зүтгэх үе нь эхэлж байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА