Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах 4324 иргэний гарын үсэгтэй шаардлагыг өргөн барив

            2015 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкны харъяа Бейзмэнт ХХК-д хувьчилсан бөгөөд хувьчлагдсан цагаасаа эхлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэдийн амьдрал эрс хүндэрч цалингаа цагтаа өгөхгүй, хөдөлмөрийн хүнд хортой нөхцлийн нэмэгдэл, баярын, шөнийн гэх урамшуулал алга болж хор саармагжуулах ажил бүрэн зогсч өнөөдөр амьдрах нөхцөл бололцоо маш хүнд байгааг илэрхийлсэн утга бүхий бичгийг Сэлэнгэ аймгийн иргэд өөрсдийн санаачлагаар зохион байгуулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт өргөн барьсан байна.

           Нийт 4324 иргэний гарын үсэг бүхий уг бичгийн гол шаардлага нь Хөгжлийн банкны Чингис бондоос 64 тэрбум төгрөгийн зээл авсан, улсын татварт 14 тэрбум төгрөгийн өртэй, НДШ-д 6 тэрбумын өртэй гэсэн хэдий боловч уг өр төлбөрүүдээс нэг ч төгрөг төлөөгүй, төлөхгүй гэдэгээ мэдэгдсээр байх тул Монгол төрийн зүгээс шийдвэртэй алхам хийж үйлдвэрээ буцааж авахыг хүсчээ. Уг хүсэлтийг Сэлэнгэ аймгийн залуучуудын төлөөлөл болох ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл, Сайхан сумын иргэн Ц.Золжаргал, Пауерлифтингийн дэлхийн 2 удаагийн аварга Х.Угтахбаяр нар гардуулан өглөө.

С.Эрдэнэ: С.Зоригийн хэргийг замхруулж байсан хүн нь одоогийн Хууль зүйн сайд
С.Эрдэнэ: С.Зоригийн хэргийг замхруулж байсан хүн нь одоогийн Хууль зүйн сайд
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА