Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: С.Зоригийн хэргийг замхруулж байсан хүн нь одоогийн Хууль зүйн сайд

Ардчиллын "Алтан хараацай", төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ.  Энэ өдөр АН-ынхан, ардчиллын төлөө сэтгэлтэй хүн бүр түүнийг эргэн дурсаж, хөшөөнд нь цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс С.Зориг агсны хөшөөнд цэцэрг өргөж, хүндэтгэл үзүүллээ.  

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Ардчиллын анхдагчдын нэг С.Зоригын төрсөн өдөр тохиодог. Энэ эрхэм хүн амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байлаа. Ид хийж бүтээдэг насан дээрээ явах байсан даа гэж бодогдож байна. Энэ жил их онцгой. АН байгуулагдсаны, Ардчилсан хувьсгал ялсны 30 жилийн ой тохиож байгаа. Энэ хүний хийсэн ажил, гүйцэтгэсэн үүрэг асар их. 1990 оны хүнд хэцүү цаг үед Ардчилсан хувьсгалыг удирдаж, зөв зохион байгуулсан. Бүхэл бүтэн нийгмийг өөрчилсөн хувьсгалыг хийнэ гэдэг тийм амар ажил биш.  Хамгийн гол нь сүүлийн 300 гаруй жил монголчуудын олж авч чадаагүй байсан эрх чөлөө, тусгаар тогтнолыг энэ хүн авчирсан гэдгээрээ онцлог. 

300 гаруй жил Монгол тусгаар улс байж чадаагүй.  Бид их гүрнүүдийн дарангуйлал дор 300 гаруй жил явж ирсэн. Тэгвэл 300 гаруй жилийн дарлалыг таягдан хаяж, Монголд, монголчуудад эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирч өгсөн ардчилсан хувьсгалыг хийж чадсан нь энэ хүний түүхэн гавьяа. Бусад найз нөхдийнхөө хамтаар Ардчилсан хувьсгалыг хийж чадсан гэдэг утгаараа түүхэнд зүй ёсоор үлдэх хүний нэг гэж боддог, хүндэлж явдаг. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Энэ хүний үйл хэрэг улам цаашаа хөгжиж, улс орон маань улам хүчирхэгжинэ гэдэгт би итгэдэг.  Өнөөдөр энд ирж хүндэтгэл үзүүлсэн бүх хүн, сэтгүүчиддээ талархаж байгаагаа хэлье.

Хоёрдугаарт, хэдхэн хоногийн дараа хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх зүйн байдал ямар байгаа билээ.  Сүүлийн үед сэтгүүлчдийн эрхэнд халдах, төрийн дарамтад оруулж, амыг нь хамхих гэсэн оролдлого их гарлаа. Энэ жил сэтгүүлчдийг хамгийн их шүүх, цагдаад дуудсан гэсэн тоо мэдээ гарч байна.  Энэ бол С.Зоригийн бидэнд авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул учирч байгаагийн нэг хэлбэр. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Ардчилсан улс орны амин судас юм. Тийм учраас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, дөрөв дэх засаглалын эрх гэдэг маш чухал. 

Сая шинэ Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийн асуудлыг зохицуулахаар болсон. Хуучин Зөрчлийн хуулиар зохицуулж байсныг Эрүүгийн хуульд оруулж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа бодит заналхийлэл. Тиймээс АН хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх эрхийн төлөө тууштай тэмцэх болно.

С.Зоригийн хэргээр улс төр хийж, замхруулж байсан хүн нь шууд хэлэхэд одоогийн хууль зүйн сайд.  АН энэ хүний хэргийн эцсийн хариуг гаргахын төлөө тууштай тэмцэж ажиллана, ажиллаж ч байгаа. Энэ хэрэгт ахиц гарах торгон мөчид будилуулдаг, ажлын хэсгийг тараадаг. Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг 5 удаа тарааж байсан.  Энэ сонгуулийн дараа АН-д С.Зоригийн хэргийг эцэслэн шийдэх боломж олдоно гэж итгэж байгаа" хэмээлээ.   

Хөвсгөл аймгийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэлийг ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж нотлов
Хөвсгөл аймгийн удирдлагуудтай холбоотой шүүмжлэлийг ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж нотлов
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.