Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн \“Монос\“ ХХК-д торгуулийн арга хэмжээ авчээ

 УОК-ын Шуурхай штабаас өчигдөр мэдээлэл хийх үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат “Гар ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын найрлагад 96 хувийн хүнсний спиртийг ашиглах ёстой. Гэтэл “Нахиа Импекс”, “Монос” компаниудын гар халдваргүйжүүлэх бодист техникийн спирт хийсэн зөрчил илэрсэн. Эдгээр байгууллагад хууль тогтоомжийн дагуу гар ариутгалын бодис хийх үйл ажиллагааг зогсоож, ЭМЯ-аас гаргасан стандартын дагуу хүнсний спирт ашиглаж, стандартыг хангуулах шаардлага хүргүүлсэн” гэсэн юм. 

Харин уг асуудалд "Монос" ХХК хариу мэдэгдэл гаргаж, мэдэгдэлдээ "Монос косметик" ХХК нь коронавирусийн дэгдэлтийн энэ үед гар халдваргүйжүүлэгч гелийг хүнсний 3-р зэрэглэлийн этилийн спиртээр үйлдсэн болохыг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн гэсэн юм. 

Тэгвэл энэ асуудлаар МХЕГ-аас дахин тодруулахад "Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьдаг. "Монос косметик ХХК" нь ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

Монгол Улсад мөрдөгдөж буй халдваргүйжүүлэх, үжилгүйжүүлэх бэлдмэл. Этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель Ерөнхий шаардлага стандартын 2-р хүснэгтэд заасан этилийн спиртийн гар халдваргүйжүүлэгч гель үйлдвэрлэх түүхий эдийн шаардлагад этилийн тансаг ангиллын 96 хувьтай спиртээр үйлдвэрлэхийг заасан байдаг. "Монос косметик" ХХК нь Санитас нэрийн гар халдваргүйжүүлэх гелийг үйлдвэрлэхдээ техникийн этилийн спиртээр үйлдвэрлэсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон. Тус компанид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан.

Хүнсний спирт. Техникийн ерөнхий шаардлага MNS 0178:2014 стандартад хүнсний спиртийг химийн үзүүлэлтээс хамаарч альфа, тансаг, онцгой, дээд гэж ангилдаг. Техникийн этилийн спирт нь улаан буудайг боловсруулан цэвэрлэж этилийн спирт гарган авах процессын үед үүсдэг нэрэлтийн эхний бүтээгдэхүүн юм. Монгол Улсад Техникийн этилийн спирт MNS 2947:80 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна" гэлээ. 

Ямартай ч гар халдваргүйжүүлэх бодис хийх зөвшөөрөлгүй атлаа гар халдваргүйжүүлэх бодис хийсэн. Ингэхдээ гар ариутгагчийг зөвхөн хүнсний зориулалтын спирт ашиглаж хийнэ гэх зааврыг зөрчиж, техникийн этилийн спирт ашигласан нь тогтоогдсон байна. Иймд тус компанийг "Эрүүл ахуйн тухай хууль зөрсөн гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан аж. 

Б.Аз

АМГТГ: Улаанбаатар хотын бүх ШТС шатахууны үнээ буулгасан
АМГТГ: Улаанбаатар хотын бүх ШТС шатахууны үнээ буулгасан
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.