Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

 БЗД 18.958 м.кв талбайд давтан ариутгал хийгээд байна

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийг эхлүүлсэн билээ.

            Эхний ээлжийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг Баяндэмбэрэл ХХК-иас ариутгалын хоёр баг гарган 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дүүргийн 28 хорооны байр болон төр захиргааны байгууллагуудад хийж гүйцэтгэсэн. Тэгвэл тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд  2 дахь удаагийн давтан ариутгал халдваргүйтгэлийг 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн хороод болон төрийн захиргааны байгууллагуудад үнэ төлбөргүй хийж байна.

            Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 хорооны 5954 м.кв талбай, төр захиргааны байгууллагуудын 13004 м.кв талбай нийт 18958 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээ.

Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой
Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА