УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн үйлчлэл холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр хаврын чуулганаа нээдгээрээ нээнэ. Улмаар чуулган хуралдаж, цахим хуралдааны дэгийг баталж байж цахимаар хуралдах нөхцөл бүрдэнэ. Тиймээс заавал дэгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, цахимаар хуралдах боломжийг нээж өгөхөөс өөр аргагүй. Зарим нь зүгээр танхимдаа хуралддагаа хуралдая гэсэн санал гаргаад байх шиг байна. 76-хан гишүүнтэй учраас сайтар сэргийлэх ёстой. Төрийн дархлаанд нөлөөлбөл яана. Олон гишүүнтэй улсад бол 10 гаруй нь эмнэлэгт хэвтчихээд хуралдаад байж болдог юм билээ. Манайд болохгүй. Энэ өвчин чинь гишүүн, сайд дарга гэж ялгахгүй шүү дээ” гэлээ. Мөн тэрээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас мөрдөгдөж эхэлнэ. Хуульчид Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд Засгийн газар огцрох болно гээд маргаад байх юм. Маргах ямарч шаардлага байхгүй. Бид бүх зүйлээ нарийн хэлэлцээд, тохироод баталсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулиудыг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн асуудлыг зохицуулж ирсэн хуучин хуулийг мөрдөнө гээд заачихсан” гэлээ
Д.Лүндээжанцан: 76-хан гишүүнтэй учраас сайн сэргийлэх ёстой
0
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.