Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодын цэргийн алба хаагчдад ЦОЛ олголоо

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, Бригадын генерал С.Баатаржав Дотоодын цэргийн алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цэргийн "Цол"-ыг гардуулан, ажлын амжилт хүслээ.

Үүнд Дотоодын цэргийн штабын Захиргааны удидлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Наранбаатар, 05 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ж.Мөнхсолонго, мөн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, дэд хурандаа Д.Энхбадрах, Орхон аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, дэд хурандаа Х.Оюунболд нарт Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны а/85 дугаар тушаалаар албан тушаалын зэрэглэлийн цэргийн “Хурандаа” цол олгов.

Arslan.mn

Дотоодын цэрэг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,  зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх зэрэг үндсэн үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Дотоодын цэрэг нь тайван цагт бие даасан үүрэг гүйцэтгэдэг бөгөөд дайны байдлын үед зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэдэг нь бусад хууль, хүчний байгууллагаасаа онцлогтой. 

УИХ-аас 2017 онд Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр баталснаар дахин байгуулсан. Дотоодын цэрэг нь тайван цагт мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн цэргийн байгууллага юм.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Тендер авчихаад ажил цалгардуулсан компаниудын “ хар жагсаалт” гаргаж нийтэд зарлана
Тендер авчихаад ажил цалгардуулсан компаниудын “ хар жагсаалт” гаргаж нийтэд зарлана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.