Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНЕГ ОЛОН УЛСАД МӨРДӨГДДӨГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРМЭЭ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС “ХҮННҮ ЭЙР” ОСОЛ ГАРГАЖЭЭ

“ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн газрын техникийн үйлчилгээний ажилтан М  онгоц хучиж байхдаа өндрөөс унаж хүнд гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаа яагаад агаарын тээврийн нислэг үйлддэг том онгоцыг машин шиг хучдаг байв гэсэн асуултын хариултыг баримттайгаар хүргэж байна.

Учир нь, Иргэний нисэхийн олон улсын  байгууллага  ИКАО-ийн дүрэм, стандартад онгоцыг зориулалтын Ангар буюу барилга байгууламжид хийх ёстой гэж заасан байдгийг  манай улсын иргэний нисэхийн салбарынхан зөрчжээ.

Иргэний нисэхийн салбарт  хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой осол гараад багагүй хугацаа өнгөрсөн ч өнөөг хүртэл салбарын хэмжээнд хариуцлагын талаар яригдсангүй.

Ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдлыг мөрдүүлээгүй   нь “ХҮННҮ ЭЙР” ХХК  боловч олон улсад мөрдөгддөг иргэний нисэхийн дүрэм, стандартыг хэрэгжүүлэх, үүнд хяналт тавих  ёстой ИНЕГ  үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж хардаж  байна. ИНЕГ нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага ИКАО-ийн стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.

Мэдээж, үйл ажиллагааны үндсэн зорилго нь иргэний нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөн, нисэх буудлын үйлчилгээ удирдлага, зохион байгуулалтаар хангах.

Гэтэл ICAO /ИКАО/-ийн стандарт, дүрэм журмыг ИНЕГ болон “ХҮННҮ ЭЙР” гээд аль аль нь ноцтойгоор зөрчсөн.Өнгөрсөн тавдугаар сард “ХҮННҮ ЭЙР”-ийнхэн Embraer-190 маягийн агаарын хөлгийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авч байв. Энэ арга хэмжээнд ЗТХЯ, ИНЕГ, МАК, Голомт банкны удирдлага, компанийн ТУЗ, ХҮННҮ ЭЙР ХХК-ийн хамт олон оролцсон  байдаг.

Өөрөөр хэлбэл, олон улсын дүрэм журмынхаа дагуу зориулалтын Ангараа бэлдээгүй оруулж ирсэн онгоцоо дарга нар баяр хөөртэйгөөр угтан авсан.Гэвч үр дүнд нь  онгоцыг  хучиж байсан ажилтан хүнд гэмтэн цаашдын  хувь заяа  нь тодорхойгүй, ухаангүй 10 хонох гэж байна.

Онгоц хучихыг машин хучихтай харьцуулалтгүй. Тэр тусмаа нэг нислэгээрээ 98 зорчигч тээвэрлэх, 4.537 км агаарын зам туулах үзүүлэлттэй,  бус нутгийн нислэгт  тохиромжтой агаарын хөлгийг зориулалтын шат, машингүйгээр хучна гэдэг амаргүй.

 

Энэ бүхэнд хяналт тавих ёстой Иргэний нисэхийн ерөнхий газар тэр дундаа Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба нь  өнгөрсөн хугацаанд юу хийж байсан байна вэ.

ИНЕГ хариуцлага алдсан энэ үйлдлээ хайцаалах гэж  ослыг авиа компанийн буруу болгон шийдвэрлүүлэхээр  төлөвлөж байна.

ИНЕГ–ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба яагаад “ХҮННҮ ЭЙР”-т хяналт шаардлага тавиагүй нь бас л учиртай.“ХҮННҮ ЭЙР”-ийн захирал Мөнхжаргал гэгч өмнө нь тус албаны даргаар ажиллаж байсантай холбоотой.

Эндээс ажилчдын ажлын байрны тодорхойлолтод “онгоц хучна” гэсэн чиг үүрэг байдаг уу  гэсэн асуулт гарч ирж байна. Мэдээж байхгүй. Тэгэхээр, ажлын байранд заагдаагүй ажил гүйцэтгэж байхдаа хохирогч гэмтсэн болж байна.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд “ХҮННҮ ЭЙР”-ээс бусад бүх авиа компаниуд онгоцоо байрлуулдаг зориулалтын Ангар буюу барилга байгууламжтай.

Осол гарсантай холбоотойгоор “ХҮННҮ ЭЙР”-т дөнгөж энэ даваа гариг буюу 21-нд шалгалт орсон. Осол гарснаас хойш долоо хоногийн дараа хийсэн шалгалтад зориулаад Иргэний нисэхийн ерөнхий газрын авто баазаас зориулалтын машин түрээсээр авч,  каска зэрэг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зүйлсээ урьдчилан бэлтгээд тавьчихсан.

Иргэний нисэхийн дүрэм 12-т “Осол зөрчлийн талаар мэдээлэх тухай” гэх бүлэг бий. Тус дүрмийн 12.51-т ингэсэн байна.

CLICK TO TWEETГэтэл дүрэмд зааснаар осол гарсан бол Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төв  байгууллага, Осол зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад мэдэгдэх ёстой  үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж хохирогч эмнэлгийн анхан шатны тусламж зөв аваагүй учир биеийн байдал нь муудсан, хэгийн газарт цагдаа нар шалгалт хийгээгүй өнгөрсөн.

“ХҮННҮ ЭЙР” компанийн зүгээс хохирогчийн ар гэрийнхэнтэй нь тохиролцох хүсэлт тавьсан ч ар гэрийнхэн нь татгалзсан. Учир нь, хэдэн төгрөг аваад асуудлыг дараад өнгөрөх бус Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарт нүүрлэсэн хариуцлагагүй асуудлыг төр засгийн төвшинд хүргэж, ослын үнэн зөвийг тогтоолгохыг хүсч байгаагаа илэрхийлээд байгаа юм. Түүнчлэн  ослыг олон нийтэд ил болгосноор дараагийн  ослоос урьдчилан сэргийлүүлж чадсан. 

“ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн ажилчид одоо катеринг хийдэг буюу хоол зөөдөг машинаар бус зориулалтын машинаар, толгойндоо каскатай онгоцоо хучиж байгаа.

 

У.Хүрэлсүх, С.Даваасүрэн нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэгт хамт шүүгдэж байв
У.Хүрэлсүх, С.Даваасүрэн нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэгт хамт шүүгдэж байв
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.