Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх, С.Даваасүрэн нар “Хадгаламж” банкны 14.2 тэрбумын хэрэгт хамт шүүгдэж байв

Одоогоос 12 жилийн өмнө "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай болоод нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, тус банкны захирал асан Ц.Чимэдцэрэн казино тоглосон гэдгээ хүлээж ганцаараа ял авч байв.

Тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол одоог хүртэл төлөгдөөгүй талаар албаны эх сурвалж мэдээлж, энэ талаарх мэдээллийг ч хэвлэлүүд дэлгэн тавьж байсан удаатай. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын одоогийн дэд дарга, сүүлийн үед шахмал түлшний асуудал бүрд олны өмнө гарч байгаа С.Даваасүрэн "Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон гэх шүүх хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт шүүгдэж байсныг гэрчлэх зургийг олон нийт цахим орчинд дэлгэжээ. Хэрэг хуучирдаггүй ч, манай улстөрчид хөөн хэлэлцэх хугацаагаар тоглолт хийн өөрсдийгөө ял зэмээс мултлаад буйг яалтай ч билээ.

 

Хавдраар өвдсөн иргэдээ дагуулаад жагсаж чадна шүү, Ч.Хүрэлбаатар аа!!!
Хавдраар өвдсөн иргэдээ дагуулаад жагсаж чадна шүү, Ч.Хүрэлбаатар аа!!!
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.