Өчигдөрхөн үнэний төлөө, ядарсан зовсон бусдын төлөө үзэг барин тэмцэж явсан ETVтелевизийн мэдээний албаны сэтгүүлч Мягмарын Уянга маань өнөөдөр үхэл амьдралтай тэмцэж байна.
М.Уянгаа маань бөөрний архаг дутагдлаар сүүлийн жилүүдэд өвдөж, өвчинтэйгээ уйгагүй тэмцэж ирсэн юм. Жил гаруй хугацаанд хэвлийн диализтэй явж өдөр болгон түүнийгээ сольж ажлаа тасралтгүй хийсээр л ирсэн. Гэвч өвчин нь улам хүндэрч дотор эрхтэндээ нөлөөлжээ. Одоо сүүлийн боломж нь бөөр шилжүүлэн суулгах мэс засал болоод байна. Ид хийж бүтээх насандаа хүнд өвчний өмнө өвдөг сөхрөн унахдаа ч тэр хатуужилтай байсан. Одоо ч гэсэн эдгэнэ гэсэн итгэлтэй байгаа ч сайхан сэтгэлт монголчууд та бүхний минь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Салбарын нөхөд нь хамт олон, найз нар нь хандивын аян өрнүүлж сэтгүүлч найзыгаа хөл дээр нь босгож нэгэн бяцхан хүүг ээжтэй нь үлдээж, нэгэн сайхан гэр бүлийг элэг бүтэн болгохын төлөө нэгдсэн. Та ч бас нэгдээрэй.
М.Уянгаагийн төрсөн ах нь донор болохоор болсон ч цусны бүлэг нь өөр учраас Монголдоо хагалгаанд орох боломжгүй. Цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-д хийлгэхийн тулд 120 сая төгрөг хэрэгтэй. Ц.Ариунболдынх нэг хүүтэй залуу гэр бүл. Зураглаач найруулагч мэргэжилтэй нөхөр нь эхнэрийнхээ өвчнийг эдгээж амь насыг нь аврахын тулд ажлаа ч хийж чадахгүй эмнэлэг гэр хоёрын хооронд явсаар өнөөдрийг хүрлээ. Эхнэрийгээ халуунд халж, хүйтэнд хөрчихвий, хамт олонтойгоо байж, хүссэн ажлаа хийг гэсэндээ ажил руу нь өглөө бүр хүргэж орой бүр авдаг тийм л халамжтай сайн залуу. Байрны зээлтэй, цалингаараа амьдардаг залуу гэр бүлд 120 сая төгрөг гэдэг их мөнгө. Тийм ч учраас сэтгүүл зүйн салбарынхаа нэгэн гэр бүлийг элэг бүтэн болгож, нэгэн сэтгүүлчийнхээ амь насыг аварч эргээд салбартаа ажиллах боломжийг бий болгохын тулд хандивын аян зарлаад байна. Таны сэтгэлийн тус багадахгүй ээ! Таны илгээсэн хандив тусламж мянга түмээр арвижин буян нь эргээд ирэх болно.
Хандивын данс: 5429322222 /ХААН БАНК/ М.УЯНГА
Утас: 9469 9363, 9912 2471