Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгууллаа

“Монгол-Хятадын экспо-III” арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хот, Улаанцав хотуудад ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

“Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд  Монгол Улсаас оролцох 400 аж ахуй нэгж, үйлдвэрлэгчийн төлөөлөлд бараа бүтээгдэхүүнд тавигдах сав баглаа боодол, стандартын шаардлага, хорио цээр, гаалийн бүрдүүлэлтийн журмын талаар цогц мэдээллийг өгсөн юм.

Энэхүү сургалтын арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга, ажлын хэсгийн ахлагч Я.Эрдэнэсайхан, Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав, Гаалийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын ахлах байцаагч С.Отгонпүрэв, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны инженер Э.Хүрэлхүү болон МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгохын тулд ХХААХҮЯ, МҮХАҮТ, Мишээл экспо ХХК, Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны удирдлагуудтай “Монгол-Хятадын экспо-III” арга хэмжээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хариуцлагын гэрээ байгууллаа. Тус гэрээнд “Монгол-Хятадын экспо-III” үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжийг бүртгэх, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, хүн ба ачаа тээврийн асуудлыг хариуцан зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжид хувь хүний болон бараа бүтээгдэхүүний даатгалын талаар бүрэн мэдээлэл өгч, заавал даатгалд хамруулж ажиллах,  БНХАУ-ын хилээр гаргах хориотой бүтээгдэхүүн, баталгаат хугацаа дууссан бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд оролцуулахыг хориглох бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг бүрэн хариуцах асуудлуудыг тусгасан байна.

 

ДЭЭГИЙД ТААШААГДСАН АМТАТ БАНШ
ДЭЭГИЙД ТААШААГДСАН АМТАТ БАНШ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.