Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт гишүүдээс түрүүлж Рио Тинтод хүрчээ. Өнгөрсөн даваа гарагт ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гишүүдэд хүргүүлсэн бол үүнээс өмнө буюу өнгөрсөн баасан гарагт Рио Тинтод хүргүүлсэн байгаа юм.
Тодруулбал, өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” УИХ-ын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцахаар товлосон байсан байв.
Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргалаа. Ийнхүү хүлээлт үүсгэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх тов дахин хойшлоход хүрлээ.
Өнгөрсөн оны наймдугаар сард ажлын хэсгийнхэн эхний дүгнэлтээ гаргасан байдаг. Улмаар уг дүгнэлтээ ажлын хэсгийнхэн байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгчээ. Гэвч оны сүүлээр УИХ хоёр сар шахам хугацаанд хуралдаагүй учраас ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн нь энэ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Ажлын хэсгийн тайланг хэлэлцүүлээд өгөөч гэж оны өмнөөс л бичиг өгсөн. УИХ- ын даргын захирамжаар энэ ажпын хэсэг байгуулагдсан учраас Их хурлын даргын захирамжийг авна гээд Байнгын хороо хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн. Төрийн гурван өндөрлөгт ч хүргүүлсэн. Ажлын хэсэг ажлаа хийгээд дууссан гэж гэж үзэж байгаа. Санал, зөвлөмжөө гаргасан. Өнөөдөр нууцын зэрэглэлтэй шинэ материалууд нэмэгдсэн юм байна. Аудит, АТГ, Засгийн газрын ажлын хэсгүүдийн материалыг гишүүдэд өгчээ. Бид Засгийн газар, АТГ-тай ч хамтарч ажилласан. Төрийн нарийн бичгээр ахлуулсан дэд ажлын таван хэсэг ажилласан. Тэдгээр ажлын өгсөн" гэсэн юм.
Гэхдээ асуудлыг хойшлуулсан бас нэг шалтгаан нь мэдээллийн эхэнд дурьдсан ажлын хэсгийн дүгнэлт гишүүдээс түрүүлж Рио Тинтод хүрсэнтэй холбоотой юм. Одоогоор Оюу толгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараагаад байгаа аж. Үүний хоёр нь нууцын журмаар бол нэг нь энгийн журмаар тараагдсан. Харин энгийн журмаар тараагдсан тайланг өнгөрсөн баасан гарагт байнгын хорооны даргын зүгээс Оюу толгой компанид албан бичгээр өгч тайлбар, санал хүссэн байна. Энэ дагуу Оюу толгойгоос өчигдөр тайлбар ирүүлсэн гэж байгаа. Гэвч гишүүд үүнийг үгүйсгэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн " Гишүүдэд тараагдсан материал дээр Оюутолгойгоос хариу тайлбар ирсэн байна. Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд өчигдөр орой хүргэгдсэн материал Рио тинтод хүргэгдсэн байна. Дотор нь бидэнд тараагдсан нууцын зэрэглэлтэй материалд бүгдэд нь хариу өгчихсөн байна. Зүйл, заалт бүрээр нь. Бид танилцаж, хэлэлцэж амжаагүй байтал биднээс өмнө нөгөө тал танилцаад, хариуг нь өгчихсөн байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг Монгол төрийн бодлого гэж ойлгож байгаа. Гэтэл Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюутолгой тодорхойлж байгаа нь хэтэрхий задгай байна" гэлээ.
Ийнхүү Монголын төр хэлэлцэж, шийдвэрээ гаргахаас өмнө Рио Тинтод ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаад шийдвэрээ гаргачихсан байгаа нь анхаарал татаж байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн