Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“British School of Ulaanbaatar сургуулийн багш, ажилтнуудыг бэртээж гэмтээсэн хэрэгт “Петровис”-ын Ж.Оюунгэрэл буруутай юу

“Петровис” компанийн захирал Оюунгэрэл энэ сарын 23-нд  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг“British School of Ulaanbaatar  сургууль руу өөрийн 20-иод хүнийг явуулан, тус сургуулийн өрөө тасалгааг битүүмжилж, багш ажилтнуудыг нь хөөж гарган хүч түмэргийлсэн тухай мэдээлэл цахим ертөнцөөр баахан цацагдав. Бритиш сургуулийг үүсгэн байгуулагч Ц.Ариунаа сургуулийнхаа албан ёсны цахим хуудсанд тэрхүү түрэмгийллийн талаарх бүтэн бичлэгийг тавьж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарт хандан өөрийн байр суурь, үгийг хэлж туслахыг хүссэн байлаа. Түүний нум нулимтайгаа хутгалдах шахам бухимдсан дүрч бичлэг, шөнө дөлөөр дайрч орсон тэдгээр хүмүүсийн зэрлэг авир араншин, сургуулийн дотоод хонгилд орь дуу хадаан харшгирч уйлалдах эрэгтэй, эмэгтэй олон хүний дуу авиа зэргээс харахад үнэхээр бид чинь ардчилсан улс оронд алв амьдраагүй юм шиг байна гэмээр сонин мэдрэмж төрөх ажээ.  Зарим эх сурвалжууд энэхүү хүчирхийлэл, үймээний үеэр долоо, найман хүн гэмтсэн гэж байна.

Олон нийтийн дунд Бритиш хэмээн яригдаж хэвшсэн “British School of Ulaanbaatar” сургууулийг анх Ц.Ариунаа нь 7.5 сая ам.доллараар үүсгэн байгуулаад явцын дундуур энэхүү нийт хөрөнгө оруулалтынхаа гуч орчим хувийг “Петровис”-ын Ж.Оюунгэрэлээс авсан байв. Тэгээд  Ж.Оюунгэрэлд сургуулийнхаа 51 хувийг эзэмшүүлснээ Ц.Ариунаа ”Сайхан сэтгэл гарган итгэж найдсан” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Бритиш сургуулийг анх “Эко Скүүл Гарден” компанийн төслөөр байгуулсан гэх бөгөөд дэлхийн нэр хүндтэй их дээд сургууль, коллеж, интитутэд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд ажиллан Англи хэлтэй сургуулийн тоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн байна.  Ц.Ариунаа нь энэ чиглэлээр гадаадад бэлтгэгдсэн цөөн хүмүүсийн нэг ажээ.

Ц.Ариунаагийн ярьснаар бол тэр шөнө цагдаагийн баыгууллагаас дуудлагаар ирсэн ... нарын хүмүүс нь тэрэмгийлэл үйлдсэн хүмүүсийг бус харин тус сургуулийн ямар ч гэм зэмгүй жирийн багш ажилтнуудыг байцаан сүржигнэсэн байх юм. Тэр бүү хэл, цагдаагийн ажилтан Алтангэрэл гэгч нь “Бид дээрээс тушаалтай ирсэн. Ядамдорж дарга бидэнд ийм үүрэг өгсөн” хэмээн тайлбарласан байна. Гэхдээ энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь “Петровис”-ын Ж.Оюунгэрэл ажээ. 

Тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл нь таван гишүүнтэй бөгөөд ТУЗ-ын дарга Ц.Ариунаа, ерөнхий захирал Х.Батжаргал, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Оюунгэрэл, Ж.Амараа, ТУЗ-ийн зөвлөх Р.Бат-Эрдэнэ нар багтдаг юм байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ж.Оюунгэрэл нь иргэний шүүхэд хандан маргаан үүсгэж, ерөнхий захирал Х.Батжаргалыг нь анхан шатны шүүхээс ажлаас чөлөөлөх шийдвэр гаргуулжээ. Харин Х.Батжаргал нь давж заалдан, давах шатны шүүх хурал нь ирэх гуравдугаар сарын эхээр хуралдах тов гаргаад хүлээгдэж байсан байх юм. Өөрөөр хэлбэл, шүүх тэдний маргааныг эцэслэн шийдээгүй байлаа.  

Харин зарим шинжээчид цахим хуудсаар дамжуулан энэхүү түрэмлийллийн талаар ихэвчлэн “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн талд дуугарч байна.

Тухайлбал, Enkhbat Dangaasuren@enkhbat

“Бритиш сургууль. Эзэмшил 51/49 бол мэдээж 51% нь удирдлагаа авна. Харин 49% нь хууль болон компаний дүрмийн дагуу оролцоод, хянаад явна. Тэдний маргаан бусдад ямар ч хамаагүй. Хуулийн асуудал үүсвэл шүүхээр шийдүүлнэ. Сургуулийн үнэ, эзэмшигчийн зан ааш... ямар ч хамаагүй яриа” гэсэн байна. Харин Replying to @Gumpaa гэгч нь хэлэхдээ “Тэгээд ч 51 хувийг хүн тийм амар ѳгдѳггүй л дээ, шүүхээр л шийдэх асуудал байна даа. Гэрээ хэлцэл юу байна, ил гаргаад л үзэх цаг ...” гэжээ. Юутай ч шүүх тус сургуульд үүссэн маргааныг нэг мөр эцэслээгүй байхад Ж.Оюунгэрэл нь тийнхүү уулгалан дайрсан нь зөв зохистой алхам яавч биш гэдэг нь хэн хүнд ойлгомжтой байгаа ажээ. 

О.Баяр

Шуурхай.мн

Б.Батдорж: Сонгогчдын эрх ашигт ноцтойгоор халдсан үйлдлээ МАН зогсоох хэрэгтэй
Б.Батдорж: Сонгогчдын эрх ашигт ноцтойгоор халдсан үйлдлээ МАН зогсоох хэрэгтэй
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.