Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“ Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт\“ зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж  буй “Монгол улсад нийгмийн эргэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлагын асуудал хөндөгдөн, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн анагаах ухааны эрх зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, түүнтэй холбоотой үүсэх зөрчил, шинээр гарсан болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудын талаарх мэдлэгийг олгосноор ёс зүйн болон эрх зүйн зөрчлийн тохиолдолын тоо буурна гэж үздэг.

Үүнтэй холбоотойгоор Анагаах ухааны эрх зүйн үндсэн ойлголт, эрх зүйн харилцааны онцлог, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эрх зүйн зохицуулалт, ёс зүйн ба эрх зүйн зөрчил, мэргэжлийн алдаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор  Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  “Анагаах ухааны эрх зүй ба ёс зүйн сургалт”-ыг зохион байгуулж байна.

Сургалтыг Монголын Анагаах Ухааны Эрх зүйн холбоотой хамтран зохион байгуулж, тус холбоог үүсгэн байгуулагч, Дэлхийн Анагаах ухааны эрх зүйн холбооны гишүүн, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч, Хуульч, хууль зүйн ухааны магистр, докторант, өмгөөлөгч Э.Ганбат удирдан явуулж байна.

 

ХОЛЫН ХҮНЭЭР ХОТЫГ УДИРДУУЛАХ ХЭРЭГГҮЙ
ХОЛЫН ХҮНЭЭР ХОТЫГ УДИРДУУЛАХ ХЭРЭГГҮЙ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.