Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар ХАОСТ-2020 оны ээлжит тооллогын хүрээнд туршилтын тооллогын үзэл баримтлал, асуулга, нөхөх заавар, Оюуны өмчийн салбарын статистикийн маягт, түүнийг нөхөх зааврын төсөл, Эрүүл мэндийн даатгалын салбарын маягт, түүнийг нөхөх зааврын төсөл баталлаа. Мөн Эрүүл мэндийн хувийн хэвшлийн байгууллагын улирлын мэдээний ЭМТ-6 маягт, түүнийг нөхөх зааврын төсөл, “Орон сууцны үнийн индекс тооцох аргачлал”-ын төсөл, Залуучуудын статистик үзүүлэлтийн хүрээ болон үзүүлэлт тооцох аргачлалын төсөл, Статистикийн мэдээний алдааг, илрүүлж засвар, баримтжуулалт хийх журмыг хэлэлцэж баталлаа.