Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Болд, Д.Батзандан нар шинэ нам байгуулах нийгмийн захиалгатай тулгарав

Л.Болд, Д.Батзандан нар шинэ нам байгуулах нийгмийн захиалгатай тулгарав

Рейтинг муутай байгаа Ардчилсан намыхан гялалзсан хоёр гишүүдээ шийтгэж хөөснөөр Ардчилсан Коммунист нам болсноо энэ өдрүүдэд батлав. С.Эрдэнийн сэргэн мандалт Ардчилсан намд хүчээ авснаас эхлэн нам аажмаар өөрийгөө боомилж эхэлсэн юм. 2016 оны сонгуулиар Ардчилсан нам есхөн суудал авсны хоёр нь нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Хан-Уул дүүргээс сонгогдсон Л.Болд, Д.Батзандан нар. Нэр хүнд нь шалдаа буугаад байсан үед Ардчилсан намаас УИХ-д суудал авчирч, бүлэгтэй болгосон томоохон гавъатай улс. С.Эрдэнэ өөрийгөө 60 тэрбумын нэг хэсэг болохоо нотолж байхад намаас татгалзсан хоёр гишүүн эх орны эрх ашгаа нэн тэргүүнд тавьж МАНАН-ийн хонгилыг буруу шааж 30 гэр бүлийн эсрэг хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэднийг Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжээгүй, намынхаа улс төрийн шийдвэрийг  дагаагүйн улмаас шийтгэсний дараа тэд өөрсдийн хүсэлтээр намаасаа татгалзсан. Үүний дараа тэд шинэ нам байгуулах тухай нийгмийн захиалгатай учирч, олон нийт ч тэднийг дэмжихээ илэрхийлсээр. Хэрэв тэд олон нийтийн дэмжлэг авч шинэ нам байгуулсан тохиолдолд гуравдагч хүчний орон зай өгүүлэгдсэн мөчид цаг үеэ олсон зөв шийдвэр болох юм. Тэд үүгээрээ Монгол ардын намын талд зогссон бус Эх орончдынхоо талд, шударга бусыг эсрэг хийж буй тэдний эрх чөлөөний хувьсгал юм.

Д.Сарангэрэл: Хариуцлага алдсан ЭХЭМҮТ-ийн ажилчдад хариуцлага тооцно
Д.Сарангэрэл: Хариуцлага алдсан ЭХЭМҮТ-ийн ажилчдад хариуцлага тооцно
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА