Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АШУҮИС-ийн удирдлагууд БНСУ-ын Сөүл хотод зохиогдож буй \“QS APPLE 2018\“ хуралд оролцож байна

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Нүүр ам судлалын сургуулийн захирал Ж.Отгонболд нар БНСУ-ын Сөүл хотод зохиогдож буй QS-APPLE-2018, 14 дахь удаагийн хуралд оролцож байна.

QS-APPLE нь Ази, Номхон далайн орнуудын дээд боловсролын хамгийн том хурал, үзэсгэлэн бөгөөд 2005 оны 8-р сард Сингапурт анх удаа зохиогдож байсан. QS-APPLE 2018 нь Ази-Номхон Далайн бүс нутгийн дээд боловсролын удирдагчдыг бэлтгэх, мэдлэг, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээг бий болгоход туслах зорилготой  зохион байгуулагддаг.

QS-APPLE  QS Hub - Үзэсгэлэнгийн тусламжтайгаар оролцож буй Ази  номхон далайн их дээд сургуулиудын удирдлага төлөөлөгчдөд мэргэжлийн сүлжээний зорилгоор маш сайн тавцан болж чаддагаараа давуу талтай. Энэ нь оролцогчдыг олон улсын төлөөлөгчидтэй холбож, сүлжээ байгуулах боломжийг олгодог бөгөөд их сургуулиудын хоорондын түншлэлийг бий болгох боломжтой юм. АШУҮИС-ийн удирдлагууд QS-APPLE 2018 бага хуралд оролцсоноор олон талт судалгааг хийж, Ази номхон  далайн шилдэг 100 сургуулийн нэг болох зорилгоо хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байгаа юм.  

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛ
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ҮНЭН БА ХУДАЛ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.