Энэ сарын 18-ны ѳдѳр УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат цахим хуудастаа ѳѳрийнх нь зѳвлѳхөд халдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан хэмээн бичжээ. Тэрээр намайг Засаг огцруулна, УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна хэмээн хэлсний орой миний Хэвлэл мэдээлэл хариуцсан зѳвлѳх рүү үл таних хоёр этгээд дайрч, толгойг нь тѳмрѳѳр хагалж, араас нь хоолойг нь боож хүнд гэмтээгээд зугтсан. Энэ талаар би ЦЕГ, ТЕГ -т хандаж, намайг заналхийлж байгаа талаар мэдэгдэх болно гэжээ.
Энэ хэргийн талаар сурвалжилсан боловч түүний зѳвлѳх гэх З рүү улс тѳрийн зорилготойгоор халдаагүй аж. Харин УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбатын Хэвлэл мэдээлэл хариуцсан зѳвлѳх нь хоёр үл таних этгээдтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, зодуулсан байна.
Тодруулбал, энэ сарын 17-ноос 18-нд шилжих шѳнѳ УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбатын зѳвлѳх З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр лүүгээ харьж явах замдаа үл таних хоёр этгээдтэй маргалдсан байна. Хохирогч гэх З нь тухайн үед ганцаараа байсан бѳгѳѳд түүнийг хоёр этгээд бүлэглэж зоджээ. Хэрэг гардаг ѳдѳр хохирогч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ѳгѳѳгүй аж. Тэрээр зодуулсан гэх ѳдрѳѳс нэг хоногийн дараа буюу ѳчигдѳр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ѳѳрийн биеэр очиж, ѳргѳдѳл ѳгчээ. Мѳн тэрээр хохирогчоор мэдүүлэг тайлбар ѳгсѳн байна. Гишүүний зѳвлѳхийг зодсон гэх хоёр сэжигтнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, гишүүний зѳвлѳх рүү улс тѳрийн зорилготой халдсан зүйл огт байхгүй. Ахуйн хүрээний зодооны асуудал юм гэв.
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат уг хэргийн талаар мэдээлэхдээ, манай зѳвлѳхийг зодож, амь насанд нь халдах гэж байхад нь хүн хараад цагдаа дуудсан, зүгээр байхад нь араас нь халдсан хэмээн олон нийтэд худлаа мэдээлжээ.
Тэрээр хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийсэн. Хурлын үеэр тэрээр хэргийн талаар ямар мэдээлэл ѳгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ "Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ тарах асуудлаар үг хэлж, түүнийг манай зөвлөх зарим хэвлэлүүдэд тараасан юм байна. Орой нь гэртээ орох үеэр хоёр талаас нь хүн дайрч, тархи толгойд нь хүнд гэмтэл учруулсан. Би өчигдөр мэдээлэл авч, уулзлаа. Бид уулзаж, зөвлөж байгаад Ц.Нямдорж сайдтай ярьснаар хуулийн дагуу гомдол гаргахаар болсон.
Манай зөвлөх албан ёсоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж, үзлэгт орсон. Удахгүй хариу нь гарах байх. Би энэ үйлдлийг улс төрийн нөлөөтэй гэж хардаж байна. Сүүлийн үед би УИХ, Засгийн газрын асуудлаар сөрөг байр суурь илэрхийлсэн. Намайг өөрөө зохион байгуулаад, туслахаа зодуулсан гэж бичиж байна. Би улс төрийн зорилгоор зөвлөхийнхөө толгой руу чулуугаар цохих хүн биш. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгоно. Миний бие ЦЕГ, ТЕГ-уудад хандаж, надад эрсдэл үүсэж магадгүй байгааг сануулж хэллээ. Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Энэ бүхний хариу ирж байна гэж хардаж байна" гэсэн юм.