Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар нэмэгджээ. Өмнөх онтой харьцуулахад
- Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ - 4.9%
- Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ - 9.0%
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ - 8.1%
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ - 8.3%
- Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ - 14.7%
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ - 12.7 хувиар тус тус өссөн нь ийнхүү нийт үнэ өсөхөд голлон нөлөөлсөн байна.
Харин өмнөх сараас 1%-аар өсөхөд
- Сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь
- Тээврийн бүлгийн үнэ 2.5 хувиар өссөн нь нөлөө үзүүлжээ.
График. Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2018 оны аравдугаар сард өмнөх сараас 1.2, өмнөх оны эцсээс 6.5, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өслөө.
Улаанбаатар хотын хувьд улсын дунджаас 0.2 пунктээр илүү буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сартай харьцуулахад аравдугаар сард 1.2 хувь, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлд 2018 оны аравдугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 48 хувь буюу 165 бараа, үйлчилгээний үнэ нэмэгдсэн бол 22.1 хувь буюу 76 бараа, үйлчилгээний үнэ буурсан байна. Судалгаагаар сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 59-ийнх нь үнэ нэмэгджээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо