Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ, ДУУЧИН Б.САРАНТУЯА: “НИНЖИН СЭТГЭЛ”-ЭЭС НИГҮҮЛСЭЛ,УХААРАЛ АВЛАА

“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Өнөөгийн нийгмийн амьдрал, хүмүүс хоорондын харилцаа, нинжин сэтгэлийн тухай өгүүлэх “Нинжин сэтгэл” уран сайхны киноны дууг МУГЖ, дуучин Б.Сарантуяа, Б.Маралжингоо нар хамтран дуулж олонд хүргэсэн юм.

Гавьяат маань уг киноны  нээлтэд хүүхдүүдтэйгээ ирсэн байв. Тэрээр нээлтэд оролцсоныхоо дараа цахим хуудсандаа сэтгэгдлээ үлдээжээ.”Энэ киног үзээд хамгийн сайхан нигүүлсэл, ухаарал шингэсэн мэдрэмж авлаа. Аяа уучлал, ухаарал хүн төрөлхтөнг аварнаа” хэмээн онцлоод .киног бүтээсэн бүх уран бүтээлч нарт нь баяр хүргэж,амжилт хүссэн байна. “Жүжигчдийн сонголт маш сайн байлаа. Хас энтэртайнмэнт, Blue Dragon-ы найз нартаа баяр хүргэе” гэсэн сэтгэлийн сайхан үгийг үлдээжээ.

 “Нинжин сэтгэл” кино  нийслэлийн бүх кино театруудын дэлгэцнээ гарч байгаа бөгөөд та бүхэн үзэж амжаагүй бол ирэх амралтын өдрүүдээр тухлан саатаж үзээрэй. “Нинжин сэтгэл”- ээс нигүүлсэл,ухаарал танд ирнэ.

43950920_1896694297032760_6775160246282223616_o

 

Mонгол бахархлын өдрөөр улсын начин Д.Анар түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
Mонгол бахархлын өдрөөр улсын начин Д.Анар түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
 
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Аяллын ДАТАСИМ + ДААТГАЛ аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.