Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРАГЧИД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ДАХИН ҮЗЭЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцахаар Баянгол дүүргийн 47 сургуулийн 8А ангийн Эрүүл мэндийн хичээлд суулаа.
Үндэсний сургагч багш Ц.Дийдэрмаа хувцасны төрөл ба эрүүл ахуйн дэглэм сэдвээр сурагчдад хичээл зааж, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслах, ингэснээр эрүүл мэндэд ямар тустай вэ гэдгийг сурагчид хичээлээр дамжуулан мэдэж авах юм. Энэ бол эрүүл мэндийн хичээлийн хүрээнд зааж байгаа нэг сэдэв.

Мөн Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хүний биед ямар ашиг тустай вэ зэрэг мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээр дамжуулан сурагчид олж мэдэх юм. Сургуулийн хөтөлбөрт ийнхүү эрүүл мэндийн хичээлийг дахин оруулж эхэлсэн нь эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг сургуулийн захиргаа онцоллоо.

Сурагчдад Эрүүл мэндийн боловсрол олгох, багаасаа энэ төрлийн мэдлэг, мэдээлэл байх нь ирээдүйн хойч үед хэрэгтэй учир 5 жилийн дараа дахин эрүүл мэндийн хичээл орж эхэллээ. Хичээлийг хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүй, энгийн ойлгомжтой байдлаар сургагч багш нар зааж байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОУ-ЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОУ-ЫН ЗӨВЛӨГӨӨН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА