Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумдынхаа нэрийг ч мэддэггүй \“анхдагч\“ Засаг дарга Булганаас тодров уу?

 

Сумдынхаа нэрийг ч мэддэггүй "анхдагч" Засаг дарга Булганаас тодров уу?

Булган аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан "Анхдагчдын өлгий Булган хангай" нэртэй бүтээлийг Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газар эрхлэн хэвлүүлжээ. Харамсалтай нь уг бүтээлийн Булган аймгийн зурагт аймгийнхаа хоёр сумыг хаяж, 6 сумын байрлалыг нь сольж орхисон байна. Уг номын зөвлөхөөр нь Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Ууганбаяр гэх хүн ажилласан бөгөөд редакцийн зөвлөлд нь Булган аймгийн Засаг даргын орлогч, аймгийн хууль эрх зүйн хэлтсийн дарга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,  нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Шүүхийн Тамгын Газрын дарга нар нь багтжээ.
Эдэн дунд өөрийнхөө амьдарч буй аймгийн нутаг дэвсгэр, засаг захиргааны талаар анхан шатны ойлголттой ганц ч хүн байхгүй хэрэг үү? Эсвэл Булган аймгийн удирдлагууд нийтээрээ аливаа ажилд ийм хариуцлаггүй, хайнга ханддаг этгээдүүд үү? 
Эцсийн дүндээ уг төслийн санаачлагч буюу сумдынхаа нэрийг ч мэддэггүй Монголын "анхдагч" засаг дарга болж буй Булган аймгийн засаг дарга З.Батзориг ийм хариуцлаггүй ичгүүртэй зүйл хийж, төсвийн мөнгийг үрэн таран хийснийхээ төлөө хэзээ уучлал гуйх бол? Мөн уг товхимлын редакцийн зөвлөлд байсан Булган аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Б.Ууганбаяр нарын хариуцлаггүй нөхдөд ямар хариуцлага тооцох нь анхаарал татаж байна.
 
Ж.Бат-Эрдэнэ
Сумдынхаа нэрийг ч мэддэггүй "анхдагч" Засаг дарга Булганаас тодров уу?
Сумдынхаа нэрийг ч мэддэггүй "анхдагч" Засаг дарга Булганаас тодров уу?Сумдынхаа нэрийг ч мэддэггүй "анхдагч" Засаг дарга Булганаас тодров уу?Сумдынхаа нэрийг ч мэддэггүй "анхдагч" Засаг дарга Булганаас тодров уу?
Эрдмийн баяраараа эрүүлжүүлэхэд хоносон оюутны тоо өсжээ
Эрдмийн баяраараа эрүүлжүүлэхэд хоносон оюутны тоо өсжээ
 
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Цэнхэр үст Цэрэн: Элийрэгч Ц.Уянга мэтийн хүмүүс сонгуулийн дүн ямар байхаас үл шалтгаалж өнгөт хувьгал хийх зорилго агуулж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.