Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

\“Эрдэнэс-Монгол\“ ХХК-ийн захирал П.Ганхүүд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ

"Эрдэнэс-Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүүд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлжээ

Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн өмчит ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон. Тэгвэл “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-өөс захирал П.Ганхүүг шалгах ажлын хэсэг гарсан талаар зарим сайтад мэдээлжээ.

Тодруулбал, захирлаар томилогдсон П.Ганхүү нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс батлагдсан 88 ажилтны орон тоон дээр тодорхой хэмжээний хэтрэлт үүсгэсэн байна. Уг асуудлыг ТУЗ-ийн хуралдаанаар өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэж, ажилчдын тоог 88-д бариулах шийдвэр гарсан байна. Улмаар П.Ганхүү захиралд хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа бөгөөд ТУЗ-өөс ажлын хэсэг байгуулж, П.Ганхүү захирал болон шинээр томилогдсон газрын захирлуудын асуудлыг давхар хянаж үзэх юм байна. Ажлын хэсгээс дүгнэлт гарсны дараа асуудал илүү тодорхой болно хэмээн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ ярьжээ. 

ГЭР БҮЛИЙН УУР АМЬСГАЛЫГ СЭРГЭЭХ ЗАСВАР
ГЭР БҮЛИЙН УУР АМЬСГАЛЫГ СЭРГЭЭХ ЗАСВАР
 
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Таван мянгын будаатай хуургаар жуулчдыг татахгүй ээ, Д.Батсүх ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.