Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын урлагийн их наадмын шилдгүүд тодорлоо

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-ыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж дууслаа. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын дагуу соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадамд 28 хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Таван ай сав буюу эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, уламжлалт зан үйл, ёслол баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи гэсэн төрлүүдээр наадмын шилдгүүд тодорлоо. Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч, авьяастан, урчуудын ур чадвар, гүйцэтгэл мөн өвийн язгуур чанар, мартагдсан, ховордсон төрөл зүйлийг сэргээж, өвлүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулсан болохыг наадмын шүүгчид болон зохион байгуулагчид онцолж байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, 28 хорооноос шалгарсан шилдгүүд нийслэлийн Ардын урлагийн их наадамд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хусны шүүсний ач тус
Хусны шүүсний ач тус
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.