Монголын хамгийн том сургууль болох МҮИС-ийн элсэлтийн онлайн болон биечилсэн бүртгэл ирэх долдугаар сарын нэгнээс улс орон даяар нэгэн зэрэг эхлэх гэж байна.
Бүртгэл нийслэл хот болон хөдөө орон нутгийн 21 аймгаас гадна БНХАУ, ОХУ, КАНАД, АНУ зэрэг улс орнуудад явагдана. МҮИС-д элсэх хүсэлтэй сурагчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж элсэлтийн бүртгэлийн ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс элсэлтийн бүртгэлийн тухай мэдээллийг утсаар болон онлайн хэлбэрээр, мөн МҮИС-ийн хичээлийн байруудаас хэрхэн авч, сонирхсон мэргэжлийнхээ ангид цаг алдалгүй бүртгүүлэх талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
“Залуу эрдэмтэн багш нарын холбоо”-ноос хийсэн судалгаагаар, дунд сургуулийн төгсөгчдийн дунд МҮИС нь хамгийн хүсэмжит сургуулиар тодорчээ. Элсэгчдийн хүсэмжит сургуулиар тодорсон гол шалтгаанууд нь:
Нэгдүгээрт: Монголын хамгийн том их сургууль болж чадсан.
Хоёрдугаарт: МҮИС гэдэг нэр дэлхийн оюуны брэнд болсон.
Гуравдугаарт: Сургалтын чанар болон олон улс дахь нэр хүндээрээ тэргүүлж буй.
Дөрөвдүгээрт: Дэлхийн жишигт нийцсэн топ их сургуулиуд дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, томоохон эмнэлэгтэй байдаг. Түүнчлэн МҮИС дэргэдээ эрдэм шинжилгээний лаборатори, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь хүргэх эмнэлэгтэй болсон.
Тавдугаарт: Их сургуулийн материаллаг бааз, оюутны дотуур байр, эмнэлэг, инновацийн төв зэрэг хийж бүтээсэн бүхэн нь дэлхийн стандартыг хангасан
Зургадугаарт: МҮИС болон оюутны дотуур байр нь хамгийн ашигтай байршилд буюу хотын А зэрэглэлийн бүсэд байрладаг. Гандантэгчинлэн хийдийн ард, ЭХЭМҮТ болон МҮОНРТ-ийн урд талд, худалдаа үйлчилгээний цогцолбор, кино театртайгаа ойр, Тасганы овооны уулзварын дэргэд байрлаж байгаа нь оюутан залууст олон талын боломжийг олгож байгаа юм.
Долдугаарт: МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС зэрэг сургуулиудын олгож буй голлох хэмжээний бүх мэргэжлийн боловсролыг МҮИС-аас авах боломжтой. /250 мэргэжлээр элсэлт авч байгаа/
Наймдугаарт: Гадаад захирал, гадаад багш нар ажиллахаас гадна гадаад оюутнууд суралцаж байна. Түүнээс гадна оюутнуудаа дэлхийн жишигт нийцсэн шилдэг их дээд сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна.
Энэ бүх шалтгаан нь монголын залуус МҮИС-ийг сонгох гол шалтгаан болж байна.
Мөн монголын үндэсний хэмжээний хамгийн том их сургууль болох МҮИС нь АНУ, НИГЕР, КАНАД, ЯПОН, БНСУ, ОХУ, ТАЙВАНЬ, ЭНЭТХЭГ зэрэг нийт 26 орны 130 гаруй их сургууль, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг. Энэ хүрээнд багш, оюутанд чиглэсэн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновацийн ажилд бүхий л талын дэмжлэг үзүүлэх, түүнчлэн багш, оюутнуудыг гадаадын шилдэг их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах, хамтарсан судалгаа болон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. МҮИС-ийн 200 гаруй оюутан олон улсын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа нь дэлхийн жишигт нийцсэн хамгийн том үзүүлэлт юм.
Ялангуяа МҮИС-д дэлхийн өнцөг булан бүрээс буюу БНХАУ, ОХУ, АНУ, Тува, Буриад улсаас оюутнууд ирж суралцаж байна. Энэ жил Нигер улсаас долоон оюутан элсэн суралцахаар болсон нь МҮИС хэдийнэ дэлхийн хэмжээний брэнд их сургууль болсныг илтгэж байгаа юм.
Энэ жил МҮИС-ийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 16-20 хүртэлх насны залуусын оюуны чадавхи, боловсролын түвшин, өрсөлдөх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, МҮИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа Англи, Солонгос, Герман, Орос, Хятад, Япон, Франц, Итали хэлний клубууд болон хөтлөгч, гитар хөгжим, мэтгэлцээн, таеквондо, аеробек, фитнесс, боксын клубуудэд оюутан залуус маань үнэ төлбөргүй хичээлэх боломжийг олгож байгаа юм.
Мөн “МҮИС-д дурлагсад” буюу марафон гүйлт, бокс, жүдо бөх, чөлөөт бөх, үндэсний бөх, ширээний теннис, агаарын теннис, шатар, даам, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, олс таталт, чөлөөт болон спорт бүжгийн тэмцээн, парламентийн тэмцээн, хамтлаг дууны тэмцээн зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Зөвхөн сонирхогчдын дунд болох эдгээр тэмцээн уралдаанд бусад их, дээд сургуулийн оюутнууд болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус ч өрсөлдөх боломжтой ажээ. Тэмцээн уралдаанаас шалгарсан шилдэг, манлайлагч сурагчид МҮИС-д үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулна. Үүнээс гадна ЭЕШ-ын оноогоор аймаг, дүүрэгтээ эхний 10-т жагссан сурагч их сургуулийн нэгдүгээр курстээ үнэ төлбөргүй суралцах боломжтой юм.
МҮИС-ийг сонгох элсэгчдын ачаалал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан элсэлтийн бүртгэлийн баг нийслэлийн есөн дүүрэг, мөн хөдөө орон нутгийн 21 аймгийн төвүүд дээр ирэх долдугаар сарын нэгний өглөө 09:00 цагт зэрэг элсэлт авч эхэлнэ. Элсэгчид онлайн хэлбэрээр болон МҮИС-ийн төв байр буюу хичээлийн хоёрдугаар байр дээр биечлэн ирж бүртгүүлэх боломжтой. Мөн долдугаар сарын 2-ноос 4-ний хооронд “Blue sky” дээр зохион байгуулагдах “Боловсролын үзэсгэлэн яармаг”-т оролцож дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлээрэй. Харин онлайнаар хэлбэрээр бүртгүүлэхдээ www.MNU.edu.mn вэб сайтын баруун дээд талын буланд байрлах ЭЛСЭЛТ дээр дарж ОНЛАЙН БҮРТГЭЛ гэсэн цэс рүү нэвтэрч орно. Энэ дагуу гарч цэсэнд хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж БҮРТГҮҮЛЭХ дээр дарна.