Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон

Хагас жилийн өмнө хуралдсан Монгол Ардын Намын XXVIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн Хяналтын Ерөнхий Хорооны нэгдсэн сургалт энэ сарын 14-16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтад аймаг, нийслэлийн Монгол Ардын Намын хороодын дарга, гишүүдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Тэд хамтдаа намын дүрэм, ёс зүйн журмын хэрэгжилтэд тавих хяналтын ажлыг боловсронгуй болгох, цахим технологийг намын ажилд нэвтрүүлж, үр нөлөөг сайжруулах асуудлаар сургалт явуулж, санал бодлоо солилцож байна.

Тус сургалтад оролцогчдод Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр “Монгол Ардын Нам улсынхаа хамгийн том улс төрийн нам болохын хувьд цаг үе, нийгмийн шаардлагыг нэн түрүүнд мэдэрч, өөрчлөлт, шинэчлэлд бусад намаа манлайлан оролцдог, хяналт, хариуцлагын тэргүүлэх бодлоготой нам байх ёстой. Намын хяналт хариуцлагыг бүх шатанд хэрэгжүүлж, албан тушаал ёс зүйн зөрчил гаргасан улстөрч, намын гишүүн, албан тушаалтнуудыг бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн албан тушаалд томилох, дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг чандлан мөрдөх болно” гэж онцоллоо. Мөн тэрбээр “Та бид хамтдаа энэ нийгмийн сайн сайхны төлөө, хурдтай шуурхай, шударга, өндөр хариуцлагатай ажиллах шаардлага байна. Нэг үгээр хэлбэл Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон” хэмээсэн юм.

Сургалтын эхэнд намын Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-ны дарга Д.Батбаатар, Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт нар хяналтын байгууллагын ойрын зорилт, гишүүдийн ёс зүйн байдалд тавих хяналтын ажилд анхаарах зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Монгол Ардын Нам XXVIII Их хурлаараа гишүүдийн сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэхийг уриалга болгон энэ хүрээнд хэд хэдэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь намын Хяналтын хорооны дэргэд Ёс зүйн хороо байгуулан ажиллаж буй явдал. Цаашид гишүүд дэмжигчдээс ихээр шүүмжилж байгаа намын эрх ашигт хохирол учруулдаг ах дүү, танил тал, жалга довны болон сонирхлын явцуу бүлэглэл үүсч ажилд сөргөөр нөлөөлдөг явдлыг таслан зогсоож намын ажлыг бэхжүүлэн чадавхжуулахын тулд намын сонгуультнуудыг ёс зүйн хувьд эрүүлжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллана” гэдгийг дуулгалаа. Мөн  “Монгол Ардын Нам санах ойтой. Санах ойн Хяналтын хорооноос эхлээд намын жирийн гишүүд дэмжигч бүрт байдаг гэдгийн намаас өндөр албан тушаалд томилогдсон албан тушаалтан, улс төрчдөд бид сануулж байх ёстой “гэдгийг ХЕХ-ны дарга Д.Батбаатар нээлтийн үгэндээ онцолсон юм

.

 

E-JUSTICE.MN сайтаас холбогдсон хэрэг нь ямар шатанд явж байгааг мэдэх боломжтой
E-JUSTICE.MN сайтаас холбогдсон хэрэг нь ямар шатанд явж байгааг мэдэх боломжтой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.