Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гантулга: Улс төр гэдэг УИХ-ын гишүүн байхаар хязгаарлагдахгүй, хийх ажлууд маань үргэлжилнэ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлсөн. Тэрбээр тугандаа мөргөөд, УИХ-ын даргатай гар бариад чуулганы танхимыг орхин гарсан юм. Улмаар Төрийн ордноос гарч явахад нь зарим зүйлийг тодрууллаа. 

-Та өнөөдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд энгийн иргэн боллоо. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулчихаад улс төрд эргэн ирэх үү? 

-Улс төрд буцаж ирэх, явах гэх ойлголт УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Тиймээс тэр дундаа нийгэмд байгаа бодож санаж хийж бүтээх ажлууд маань үргэлжилнэ.

-Танд намын зүгээс шахалт үзүүлсэн үү?

-Энэ бол зөвхөн миний шийдвэр.

-Та УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа санаачилсан хууль, хийж хэрэгжүүлсэн ямар ямар ажил байна вэ?

-Би Төрийн ордонд мэдээлэл хийх эрхгүй болсон. Үүнийг та бүхэн ойлгож байгаа байх. УИХ-ын гишүүний бүрэн эрх мань миний хүсэлтээр өнөөдрөөс цуцлагдаж байна. Тиймээс УИХ-ын нөхөн сонгууль болохоор боллоо. Би Монголын улс төрд өөрийгөө нийгмийн шинэ захиалга байсан гэж бодож байна. Залуу хүнийг, нийгмийн шинэчлэл өөрчлөлтийг хүссэн хүсэлт сонголтын нэг илэрхийлэл нь Д.Гантулга 2016 оны сонгуульд 28 настай УИХ-ын гишүүн болж байлаа. Энэ нь Монголын улстөрийн амьдралд шинэ өөрчлөлт болсон. Харамсалтай нь үүнийг эсэргүүцсэн, олон жил бугшсан нийгмийн давалгаа, зохион байгуулалттай бүлэглэл байна. Үүний эсрэг бид идэвхтэй ажилласан. Тэр залуучуудын нэг байхыг хичээж ирсэн. 

-Таныг хоёр сарын өмнө УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх саналаа өгч байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан. Харамсалтай нь энэ асуудлыг хэлэлцэх боломжтой, боломжгүй гэж хугацаа алдсан.

-Та хуулийн байгууллагаар асуудлаа шийдүлнэ биздээ?

 Жирийн иргэний хувьд асуудлаа шийдүүлнэ. Би жирийн иргэн болсон. Намайг ямар нэгэн дархан эрхтэй хүн гэж битгий хандаасай гэж хүсч байна. Хамгийн харамсалтай байгаа нь сонгогчдоосоо уучлал хүсмээр байна. 

-Улс төрөөс явах, буцан ирэх тухай ойлголт зөвхөн УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Хийхийг зорьдог, бодож санадаг зүйлсээ үргэлжлүүлж хийх болно.

-Өнгөрсөн хугацаанд хийхээр зорьсон ажлуудаа хийж чадсан уу. Тойрогтоо хэр ажиллаж байв? 

-Хоёр, гурван зүйл бодож байсны нэг нь УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн тойргийг төлөөлж, тэнд байгаа иргэдийн өмнөөс ярих ёсгүй гэж боддог. Ийм байгаа учраас л парламент дээр улс орны том бодлогууд гацдаг. Тойргийн хэмжээний жижиг төслүүд хэрэгждэг, бүлэг фракц бол явдаг. Тиймээс би ганц тойргоо бус бүтэн хардаг байх юмсан гэж хичээж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч ажилласан. 

Б.Анир 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлт батлагдвал Б.Наранхүү эргүүлэн татагдана
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн өөрчлөлт батлагдвал Б.Наранхүү эргүүлэн татагдана
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.