Анхдагчдын өлгий нутаг Булган нутгийн унаган хүү, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хайртай хүү Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Э.Мөнх-Очир Турк улсад нам гүмхэн даруухан амьдарч байгаад төрийн тусгай албаны хугацаат албаа дуусгаад бүрмөсөн нутагтаа эргэн ирж буйгаа мэдэгдлээ.
Монгол Туркийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Булган нутагаасаа хүч үзэх нь нэгэнт тодорхой бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй гар зөрүүлж ч хундага зөрүүлж ч андлалцаж явсаны хувьд ийнхүү хугацаат даалгавараа дуусган ирлээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж ирсэн тэрээр нас залуу, эрч хүчээр дүүрэн, олон улсын харилцаа, хөрөнгө оруулалтын сүлжээнд өндөр нэр хүндтэй ёстой л ид хийж бүтээдэг цаг үедээ явна. Тэрээр ирсэн даруйдаа уналтад ороод байгаа Булган аймгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, түүхэн яруу алдарт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх гээд олон олон ажил түүнийг хүлээж байна.
Үеэ өнгөрөөсөн, худал амлалтаар хэтрэхээ байсан хуучирсан хэдэн улс төрчдөө Булганчууд үдэн явуулж цоо шинэ эрч хүчээр дүүрэн залуу улс төрч Э.Мөнх-Очирыг итгэл дүүрэн сонгохнээ гэсэн яриа Булган аймгийн сум бүрт түгж байна.