Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёс суртахуунгүй О.Баярцогт дасгалжуулагч хүн мөнүү ?

 

 

 

Этүгэн ирвэсүүд багийн дасгалжуулагч О.Баярцогт Монголын Сагсан бөмбөгийн их спортод хөл тавьсан цагаас хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж олон ч аавын хүүг их спортод амжилттай явахад нь түлхэц болсон хүн гэвэл хэлсдэхгүй. Гэвч түүнд ур чадвар хэдий байлаа гээд дасгалжуулагч болон тамирчин хүнд байх наад захын ёс суртахуун  байхгүй бололтой. Анхан суралцагч хүн ч өрсөлдөгч багийнхаа тамирчинг хүндлэх хүндлүүлэх ёсыг мэднэ тэр ч байтугай талбайд байгаа үед нь саад болохгүй ёс суртахууныг мэддэг. Харин Этүгэн ирвэсүүд багийн дасгалжуулагч О.Баярцогтод энэ зан чанар алга бололтой.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны флэй-офф тоглолт эхлээд байгаа.  Тэгвэл Хүлэгүүд болон Ирвэсүүд багийн тоглолтын үеэр Ирвэсүүд багийн дасгалжуулагч О.Баярцогт эсрэг багийн тамирчинг тоглолт дундуур  дэгээдэн зохисгүй үйлдэл гаргасан  нь олон хүнийг бухимдуулаад байгаа. Санаандгүй ч үйлдэл биш бүр санаатайгаар дэгээдчихээд тоосон шинжгүй халаасандаа гараа хийж тамирчдыг элдэв үгээр харааж байгаа нь яаав ч дасгалжуулагч хүнд байх ёс суртахуун, тамирчин хүний хүмүүжил биш юм. Хэдий түүний дасгалжуулж байгаа Этүгэн ирвэсүүд баг 2/6-с тасралтгүй 6 хожиж хүснэгтийн 4-р гарч Плей-Оффд шалгарч хүснэгтийн 1-р гарсан ч ийм ухамсрын доройтол гаргасаар байх аваас хайран сайхан тамирчдын амжилт, зан төлөв, цаашлаад Монголын сагсан бөмбөгийн хөгжилд муугаар нөлөөлөх нь дамжиггүй. Дасгалжуулагч хүн тамирчиддаа үлгэр жишээ байж хамгийн гол нь тамирчин хүний ёс суртахууныг зөв суулгаж байж  энэ спорт хөгжинө  гэхээс  эсрэг багаа санаатайгаар гэмтээх гэсэн атгаг санаа яав ч байж болохгүй зүйл юм. Монголын сагсан бөмбөгийн ертөнц  30 жилийн хугацаанд дасгалжуулагч О.Баярцогтод ур чадварыг  сургасан ч тамирчин хүний хүмүүжил ёс суртахууныг бүрэн таниулаагүй бололтой.  

Шуурхай.мн

Папарацци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
Папарацци сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.