Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

11 ДЭХ УДААГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулиас жил бүр уламжилал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг Санхүү эдийн засгийн их сургууль, Глобал Эдийн Засгийн Судалгааны Хүрээлэн, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “Legal policy” хуулийн фирм хамтран зохион байгууллаа.

11 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал нь “Глобал эдийн засгийн шинэ эрин үеийн эхлэл ба монгол орон” сэдвийн дор 7 салбар хуралдаантай болсон юм. Энэ удаагийн хуралд 130 орчим илтгэгчийн 80 гаруй илтгэл хэлэлцүүлэгдсэн. 

“Эрдэм шинжилгээний хурал гэхээр тоо баримт тоочоод өнгөрдөггүй. Судалгаанд ямар арга зүй давамгайлж, түүнийг хэрхэн хэрэглэж үр дүнд хүргэх вэ гэдэг нь чухал. Даяаршлын талаар бид сүүлийн 10 жилийн турш ярьсан. Даяаршил шинэ хуудсаа нээлээ. Технологид тулгуурласан шинэ хувьсгал эхэлж байна. НҮБ-аас 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилт”-д ч технологийн хөгжлийг онцолсон. Иймд СЭЗИС-ийн эрдэм шинжилгээний хурал нь монголын эрдэм шинжилгээ, судалгааны орчинд өөрийн гэсэн орон зайг эзэлсэн гэж үзэж байна. СЭЗИС өнөөдөр юу хэлэх бол, юу гэж дүгнэх бол, цаашдын хөгжлийн чиг хандлагыг яаж харж байгаа вэ гэдгийг Монгол даяараа сонирхдог, үздэг хардаг болсон. Энэ нь эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол юм. Эрдэм шинжилгээний хурал гэдэг нь тухайн улс орны эрдмийн байгууллагын оюуны сэтгэлгээ, академик сэтгэлгээнд хүрсэн түвшнийг илэрхийлдэг ач холбогдолтой байдаг. Өнөөдөр бид үүссэн нөхцөл байдлыг, цаашдын чиг хандлагыг яаж харж, үнэлж байгаа юм, яаж анализ хийж байгаа юм, академик сэтгэлгээ Монголд ямар түвшинд хүрсэн байгаа юм гэдгийг илэрхийлж байгаа учраас бид эрдэм шинжилгээний хуралд маш их ач холбогдол өгч байна” гэдгийг СЭЗИС-ийн Ректор Р.Амаржаргал онцолсон юм. 

 

 

 

БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна
БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.