Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Emart худалдааны төв ард иргэдийг луйвардаж байна

Нийслэл хотод маань цөөхөн хэдэн томоохон супэрмаркет бий. Тэдгээрийн нэг бол Emart худалдааны төв.Тус худалдааны төв нь  анх  хямд үнэ, өргөн сонголт, хамгийн гол нь чанартай бараа хэмээн олны анхаарлыг татан өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болоод амжсан. Харин сүүлийн үед Emart худалдааны төвийг тойрсон хүмүүсийн гомдол тасрахгүй байгаа сурагтай. Хамгийн сүүлд гэхэд нэгэн үйлчлүүлэгч цахим хуудсандаа  ийнхүү нийтэлжээ.

                                   

Тус иргэн Emart худалдааны төвөөс 8,463₮  төлөн алим худалдан авсан бөгөөд гэртээ хариад хүүхэддээ өгтөл дотор тал нь тас хар байжээ. Гадна талаасаа шинэ юм шиг харагдах боловч дотор тал нь ийм байсан аж. Жаахан хүүхэд нь мэдэхгүй талд нь ортол идсэн байсан болохоор хүүгийн эрүүл мэндэд нөлөөлөх вий хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байх юм.  Үйлчлүүлэгчид хамгийн гол нь чанартай бараа худалдан авахын төлөө супермаркед орж сонголтоо хийдэг хэрэв ийм чанаргүй аюултай бүтээгдэхүүн авах байсан бол гудамж, талбай хаа сайгүй л хямд үнэтэй зарж байгаа. Арай илүү үнэ төлөн байж баталгаатай хүнс сонгосон ард иргэд хохирсоор л байх уу. Ил гарсан нь энэ болов ч цаана нь хэдэн хүн ийм гомдол тээн суугааг бид мэдэхгүй. Энэ бол луйвар шинэ баталгаатай хүнс хэмээж иймэрхүү хүнс худалдаалж байгаа бол ард иргэд худалдан авагч нараа луйвардаж байгаагаас ялгаа юу байхав.

Л.Цэрэнтогтох начин олны уурыг барав
Л.Цэрэнтогтох начин олны уурыг барав
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.