Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад долоо хоногийн лхагва гариг бүрт сургалт зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Сургалтаас тамирчид сэтгэл зүйн болоод допингийн төрөлд багтсан эм бэлдмэлийн талаарх мэдээлэл гэхчлэн олон талын мэдлэг олж авдаг тустай юм байна. Энэ долоо хоногийн сургалтыг жүдо бөхийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Афины олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар удирдан явуулжээ. Х.Цагаанбаатар гавьяатын удирдсан сургалтын сэдэв нь "Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа, тэд амьдралд хэрхэн бэлтгэгдэж байгаа" гэсэн нэртэй хичээл заасан байна. Сургалтад Үндэсний шигшээ багийн 19 төрөлд бэлтгэл сургуулилт удирдан явуулж буй дасгалжуулагч, тив, дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг өндөр гаргаж буй тамирчид хамрагдлаа.