Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрбумаас дээш үнэтэй Ривер Гарденд шүүгчдийн нэлээд нь амьдарч байна

-Энэ албан бичгийг бид цагийн дараа албан ёсоор өөрийн фэйсбүүк хуудастаа тавина-

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ  эхэнд ашигт малтмалын лицензийг сэргээсэн 22 шүүгч, түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт гаргаж байна гэдгээ онцолсон юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2018 оны гуравдугаар сард нэр бүхий УИХ-ын гишүүд Засгийн газарт Эрдэнэтийн асуудлаар асуулт тавьсан. Асуултынхаа хариуг бид тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газраас аваад хариуг хүргүүлсэн.

 Ингээд бид баримттай танилцаж байх үед олон мэдээ, мэдээллүүд олдсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрүүд хууль бусаар гарч байна. Төр дандаа хохирлыг нь хүлээж байна. Үндэслэлгүй шийдвэрүүдийг гаргаж байна. Хэн илүү мөнгө өгсөн талд нь шийдвэр гаргаж байна. Энэ асуудлуудыг бид тавьсан.

Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой асуудлаар миний бие Цензургүй яриа нэвтрүүлгээр орохдоо "Шүүх засаглал ялзраад байна" гэж ярьсан. Үүнд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Улсын дээд шүүх маш их эмзэглэж, надад хаяглсан албан бичгүүдийг хүргүүлсэн. Мөн 30 минутын хугацаатай шүүгчдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болгоод, буцаагаад хаасан.

Эндээс харахад 3 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын ХОМ тэрбумаас давсан харагдсан. Сарын гурван сая төгрөгийн цалинтай шүүгч нар яаж тэрбумаас давсан орлоготой болов. Жилийн цалингаа хуримтлуулаад ч тэрбумын орлоготой болж чадах уу.

Өнөөдөр бид Шүүхийн Ерөнхий зөвлөлд хариу хүргүүлнэ. Мөн УЕП-т "мэдээлэл гаргах тухай" гэсэн албан бичиг өнөөдөр илгээнэ. Мөн энэ албан бичгийг бид өөрийн хаяг дээрээ өнөөдөр сошиалд тавина. Бид өнөөдөр УЕП-оос шүүгч нарын ХОМ болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг шалгаж өгөөчээ гэж хүсч байна.

 Энэ шүүх засаглал үнэхээр хууль бусаар хөрөнгөжиж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж олон түмний эргэлзээг тайлж өгөөчээ гэж хүсч байна. Шүүхийн Ерөнхий Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох учиртай. Тэгж байж дараа нь бид шударга ёсны талаар ярих хэрэгтэй. Идэж, ууж авлига авах болохоороо уургын морь шиг. Шалгагдаж, хоригдох болохоороо бүгд өвчин зовлонтой болдог. Энэ болгоныг шийдэх газар нь шүүх.

 Энэ шүүх нь өөрөө ингээд ялзарцан тохиолдолд нөгөө гүйцэтгэх, хууль тогтоох засаглалынхаа бусармаг үйл ажиллагааг бүрэн цэвэрлэж чадахгүй системийн хямралд шилжээд байна. Энэ албан бичгийг бид цагийн дараа албан ёсоор өөрийн фэйсбүүк хуудастаа тавина.

Өнөөдөр манай шүүгч нарын ихэнх нь Туул голын орчимд Ривер Гарденд амьдарч байгаа. Бид ХОМ-үүдээс харахад ихэнх нь энийгээ дурдаагүй байна лээ. Эсвэл зарим нь түрээсийн орон сууцад амьдраад байгаа юм уу. Энэ тал дээр хамт оршин сууж байгаа хүмүүс нь бидэнд мэдээллэж өгнө үү.

Ривер Гардены орон сууцууд ихэвчлэн тэрбум төгрөгөөс дээш үнэтэй байдаг. 3 сая төгрөгийн цалинтай манай шүүгч нар цалингаа огт үрэхгүй 30-40 жил цуглуулж байж ийм орон сууц авна шүү. Энэ бол зүгээр энгийн арифметик шүү" гэв.

Тэгэхээр шүүгчид түрээсийн орон сууцанд амьдраад байгаа юм уу, худалдан авсан орон сууцанд амьдраад байна уу гэдгийг тодорхой болгох шаардлагатай” гэлээ.

Монголын төрд насаараа зүтгэсэн ахмад дайчидаас ч илүү одон медаль цуглуулсан Хятад улсын иргэн
Монголын төрд насаараа зүтгэсэн ахмад дайчидаас ч илүү одон медаль цуглуулсан Хятад улсын иргэн
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.