Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА


УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Увс аймгийн Улаангом хотын 4, 11 дүгээр багийн иргэдтэй уулзаж, “Бат үржихүй” өрхийн эмнэлэгт ажиллалаа. Тэрбээр өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайдын хувиар хийж, хэрэгжүүлсэн ажлаа тойргийнхоо сонгогчдод танилцуулахын зэрэгцээ УИХ-аар хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгсөн юм.

“Бат үржихүй” өрхийн эмнэлэг нь Улаангом хотын 4 дүгээр багийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт 450 гаруй иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, эмчийн анхан шатны тусламж үзүүлэх ажлыг хийдэг байна. Энэ зүрх судас, даралтны өвчлөл их байгаа учир гэрээр явж үйлчлэх тохиолдол их гардгийг тус эмнэлгийнхэн хэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат энэ асуудлыг шийдэхийн тулд тэтгэвэрт гарсан эмч нартай хамтарч ажиллах ажлыг эхлүүлнэ гэдгээ энэ үеэр хэлсэн. Тус эмнэлгийнхэн Н.Цэрэнбат гишүүний санаачилгын дагуу урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг иргэдийн дунд маш сайн хийсэн учир энэ жил өвчлөл буурсан тухай мэдээлсэн.





Улаангом хотын 4, 11 дүгээр багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өсөлт +8 хувьд хүрч, өр зээлээ төлж, 2.8 хувиас дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад сургалтын төлбөрийн зээлийг 10 жилийн хугацаатай олгохоор болсон, “Цалинтай ээж”, “Насны хишиг” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн талаарх мэдээллийг өгсөн юм. Мөн Засгийн газраас ажлын байр бий болгож, үйлдвэржилт нэмэгдүүлэхээр “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан тухай мэдээллийг иргэд сайшаан хүлээн авсан юм. Тус хөтөлбөрийн дагуу 21 аймагт 100 үйлдвэр байгуулах замаар иргэдийг ажилтай, орлоготой болгож, Монгол Улс үйлдвэрлэгч орон болох зорилтыг дэвшүүлжээ.





2018 он гарснаас хойш 3 сарын хугацаанд Н.Цэрэнбат гишүүний Ажлын албанаас тойргийнхоо 1600 орчим өрхөөс судалгаа авч, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлоход ажлын байргүй гэж тодорхойлогдсон байна. Тиймээс мэргэжилтэй ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, мэргэжилгүй ажилгүй иргэдийг сургалтад суулгаж, мэргэшүүлэх ажлыг эхлүүлснээ Н.Цэрэнбат гишүүн мэдэгдлээ. Тухайлбал, дахин боловсруулах хог болох шилийг ашиглаж, ногоо даршлах, дахин боловсруулах хуванцар, дугуй гэх мэтийг бутлан анхан шатны боловсруулалт хийх жижиг оврын цех байгуулах, газрын гадаргын усыг ашиглаж, хөв цөөрөм байгуулах замаар ургацаа нэмэгдүүлэхээс эхлээд аялал жуулчлалын чиглэлээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ бүхэнд нь иргэдийн өөрсдийн хүчин чармайлт маш чухал учир хамтарч ажиллахыг уриалж, иргэдээс дэмжлэг авлаа.





УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат тойрогтоо “Шинэ эрин боловсрол” хөтөлбөрийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эхлүүлсэн нь маш үр дүнтэй байгааг энэ үеэр иргэд хэлж байлаа. Энэхүү хөтөлбөрийн дагуу сурагчид сурлагаа дээшлүүлж, нийгмийн идэвхитэй байснаар улсын хэмжээний уралдаан, тэмцээнүүдэд амжилт гаргаж, тэр хэрээрээ урамшуулал хүртэж байгаа аж. Тухайлбал, уралдаан тэмцээнд амжилт гаргасан сурагчид Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрахаас эхлээд Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах эрхийг авдаг байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Олон улсын Найрамдал зуслангийн багш нар Н.Цэрэнбат гишүүний тойргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт 4 хоногийн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон ажил байсныг н.Жаргалсайхан багш энэ үеэр сайшааж байсан юм.

УИХ-ын гишүү, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Залуу хойч үеэ дэлхий нийтийн боловсрол, соёлтой хөл нийлүүлэн алхахад нь туслах зорилгоор “Шинэ эрин боловсрол” хөтөлбөрийг тойргийнхоо Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаад баяртай байна. Улсын хэмжээнд энэ жишгийн дагуу сайдын хувиар “Ногоон паспорт” санаачилгыг эхлүүлж, эко клубын сурагчдаар дамжуулж байгаль эх дэлхийгээ хайрлах, хамгаалах хандлагаа өөрчлөхийг уриалж эхэлсэн. Энэхүү ажил маань үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээлээ. Өнөөдөр тэрбээр Улаангом хотын 4, 9, 10, 11 дүгээр багийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн тоглоом гардуулахаас гадна 9, 10 дугаар багийн иргэдтэй уулзалт хийнэ.
Э. Одбаяр: “Параллель ертөнц” кино бол миний тоглож байгаа анхны инээдмийн дэлгэцийн уран бүтээл
Э. Одбаяр: “Параллель ертөнц” кино бол миний тоглож байгаа анхны инээдмийн дэлгэцийн уран бүтээл
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.