Монголын морин спорт уяачдын холбооноос жил бүр Дүнжингарав уралдааны зохион байгуулдаг. Ингэхдээ дэд ерөнхийлөгч нь ээлжилж ерөнхий зохион байгуулагчаар ажилладаг бөгөөд энэ жилийн ерөнхий зохион байгуулагчаар нь Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос Дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн ажилласан юм.
Гэвч энэ жилийн Дүнжингарав хэтэрхий зохион байгуулалтгүй, сэтгэл дутсан гэдгийг хүн бүр ярьж байгаа бөгөөд цахим орчин дахь иргэдийн шүүмжлэл үүнийг батална.
16 хүүхдийн амь насаар наадах шахсан, Дүнжингаравыг асар муу зохион байгуулсан дэд сайд Ш.Лхамсүрэн гэгч хэн бэ?
Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд, ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Нам дагасны хүчинд дэд сайд болж дөнгөсөн.
Түүний хөрөнгө орлого нь ийм.
Өөрийн орлого: 98.2 сая төгрөг
Гэр бүлийн гишүүдийн орлого: 14.2 сая төгрөг
Орон сууц: 1, бусад: 2 (1.5 тэрбум)
Тээврийн хэрэгсэл: Man- 1 (140 сая)
Үнэт эдлэл: 60 сая
Газар: Өмчлөх, 690 м2-1, Өмчлөх, 83 м2-1 (47.8 сая)
Мал аж ахуй: Хурдан удмын адуу-36, Адуу-361 (856 сая)
Хадгаламж: 16.3 сая
"Нүүдэлчин групп" ХХК, "Мондулаан трейд" ХХК, "Нүүдэлчин айрон ресорс" ХХК, "Эрдэнэт фүүдс" ХХК, "Хишигтэн Нүүдэлчин" ХХК, "Эрдэнэтийн овоо" ХХК, "Эрдхасар" ХХК, "Нүүдэлчин түгээлтийн сүлжээ" ХХК, "Монгол жоки клуб" ХХК, "Эрдэнэт хүнс" ХК, "Эрдэнэставан толгой" ХК, "Корунд солюшин" ХХК-д хувьцаа эзэмшдэг.
Улс төрийн карьераа дуусгах ажлыг тэр өөрөө хийв
Цаашид Ш.Лхамсүрэн УИХ-ын гишүүн болох хүсэлтэй. Ингэхдээ Сүхбаатар аймгийн Засаг даргын суудалд санаархаж байгаа гэх. Хэрвээ Сүхбаатар аймгийн засаг дарга болчихвол 2020 онд Сүхбаатар аймгаас УИХ-д нэр дэвших бодол өвөртлөн яваа.
Гэвч тэрбээр энэ төлөвлөгөөгөө ганцхан ажил олигтой зохион байгуулж чадаагүйгээс нь болж сүйрүүлж байна. Учир нь Ш.Лхамсүрэн ачаалал дааж чадваргүй, бүдүүлэг хүн гэдгээ Дүнжингаравын индэр дээр бусдыг эргүү тэнэг мангар, хулгайчууд гэх зэргээр элдвээр харааж баталсан. Энэ үйлдэлдээ уучлалт гуйхын оронд ачаалал ихтэй өдөр согтуу нэг нөхөр дургүй хүргээд байсан болохоор тэгж хэлсэн гэж тайлбарлан алдааг өөрөөсөө биш өрөөлөөс хайж байх юм. Ядрахаараа согтуу юм шиг болчихдог гэж уяачдын холбооныхон нь хэлж, түүнийг өмөөрөх ажлыг эхлүүлж байсан.
Ядаж байхад Дүнжингаравын хариуцлагыг хүлээх хүмүүсийн тэргүүн эгнээнд Ш.Лхамсүрэн бичигдэнэ. Хэрвээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн, шадар сайд түүнд хариуцлага хүлээлгэх болно. Мөн гэмтсэн бүх хүүхдийн зардлыг гаргуулна гэхээр “хиншүү” ханхалтал шатах нь тодорхой. Үүний дараа түүний нэр хүнд шалаар нэг унах нь тодорхой.
Эцсийн дүнд дэд сайд маань ачаалал даах чадваргүй, ажил хийж чадахгүй, багаар ажиллаж чадахгүй, удирдах чадваргүй гэдгээ 100 хувь батлав. Ингэснээр түүнйи улс төрийн картер албан ёсоор өндөрлөж байгаа бөгөөд улс төрөөс зодог тайлах нь цаг хугацааны асуудал боллоо.